Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна

Хуучирсан мэдээ: 2022.05.15-нд нийтлэгдсэн

Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна

Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна

Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг олон улсын гэр бүлийн өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэдэг. Монгол Улсад 2003 оноос тэмдэглээ эхэлсэн энэ өдөр УИХ-ын тогтоолоор Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг батлан гаргаж байв. Түүнээс хойш Монгол Улсад гэр бүлд тулгамдаж буй асуудал, шийдлийг эрдэмтэн судлаачдын хамт хэлэлцдэг болжээ.

Гэр бүлийн өдрийг улс орон бүрд харилцан адилгүй тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд ихэнх оронд гэр бүлд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр онцгой анхаарал хандуулдаг аж.

Харин Монголын тухайд харьяа газрууд гэр бүлийн асуудлыг зохицуулж буй эрхзүйн  орчны хэрэгжилтийн өнөөгийн байдал, эрүүл, тогтвортой гэр бүлийг бий болгох тал дээр анхаарч, баяр гэхээс илүүтэй шийдлийг боловсруулахыг зорьдог байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэд олноор цугларч баяр, ёслолын үйл ажиллагаа тэмдэглээгүй. Энэ жилийн хувьд төв талбайд болон хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газарт гэр бүлийн өдөрт зориулсан арга хэмжээг зохион байгуулж буй.

Сүүлийн жилүүдэд Covid-19-өөс шалтгаалж ажил, амьдралын орчин, хэв маяг өөрчлөгдөж, дижитал технологийн хэрэглээ их болсноос гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрт шилжих, гэр бүлийн дулаан уур амьсгал үгүй болох зэрэг эрсдэл үүссэн байна.

Тиймээс өнөөдөр зохиож буй үйл ажиллагаа баяр гэхээс илүүтэй гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө, сургалтын видео контент болон бага насныханд зориулсан үзүүлэн тоглолт зэрэг мэдээ мэдээллийг хүргэж буй аж.

Гэр бүл төвтэй хүний хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, хүн амынхаа өсөлтийг дэмжих, өрх, гэр бүлд чиглэсэн хөгжил, хамгааллын үйлчилгээг нийгмийн ажлын мэргэжлийн түвшинд хүргэх, хүүхэд, залуучууд, хосуудад бүхий л түвшинд гэр бүлийн боловсрол олгох зорилтыг дэвшүүлж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж