Ц.Бат-Энх IBA-ийн албан ёсны зөвлөх боллоо

Хуучирсан мэдээ: 2022.05.14-нд нийтлэгдсэн

Ц.Бат-Энх IBA-ийн албан ёсны зөвлөх боллоо

Ц.Бат-Энх IBA-ийн албан ёсны зөвлөх боллоо

Монголын Боксын Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ц.Бат-Энхийг IBA-ийн Ерөнхийлөгч Умар Кремлев санал болгосноор өнөөдөр /2022.05.14/ албан ёсны зөвлөх нь боллоо.

Турк улсын нийслэл Истанбул хотод үргэлжилж буй боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий үеэр Олон улсын боксын холбоо (IBA)-ны их хурал болсон юм.

Их хуралд Монголын Боксын Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ц.Бат-Энх, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ц.Батнасан, Гавьяат дасгалжуулагч С.Баясгалан нар оролцжээ. Тус хурлаар IBA-ийн Ерөнхийлөгч Умар Кремлев улиран сонгогдов. IBA-г үргэлжлүүлэн удирдахаар болсон Умар Кремлев зөвлөхөөрөө Монголын Боксын Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ц.Бат-Энхийг өөрийн биеэр санал болгон ийнхүү сонгосон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж