Монгол, Хятадын найрамдлын нэрэмжит төгөл байгуулав

Хуучирсан мэдээ: 2022.05.14-нд нийтлэгдсэн

Монгол, Хятадын найрамдлын нэрэмжит төгөл байгуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар хэрэгжиж буй “Тэрбум мод”  үндэсний хөдөлгөөнд байгууллага , хувь хүмүүс идэвх санаачлагатай оролцож байгаа билээ. Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг эл хөдөлгөөнд нэгдэж өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажлыг өргөн бүрэлдэхүүнтэй хийв.  Энэ үйлсэд Монгол , Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Элчин Сайд Г. Батсүх , Удирдах зөвлөл, ажилтнууд,  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Жан Мүшин, Хятадын соёлын төвийн удирдлага, ажилтнууд, БНХАУ-аас Монголд хөрөнгө оруулагчдын “Зун Хуа” нийгэмлэгийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Фэн Жүн болон удирдлагууд хамтран идэвх санаачлагатай оролцлоо.  Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газар, Монгол Хятадын уур амьсгалын өөрчлөлт , эрчим хүчний технологи инновацийн төвийн төлөөлөл байлцав. Эл арга хэмжээг нээж Монгол , Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Г.Батсүх “Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн санаачлан бодит болгож буй “ Нэг тэрбум мод”төслийн хүрээнд энэхүү төгөл байгуулагдаж байгаа юм. Энд өнөөдөр голт бор, тэхийн шээг, хайлаас зэрэг ус үндэс татсан  150 мод тарина. Хүмүүний амьдралын нэгэн үнэт үйлс бол мод тарихуй гэдгийг манай дорнын ард түмнүүд дээдэлдэг. Энэ дээд сайхан заншил уламжлалын нэгэн үлгэр энд биелж байна.  Бид жил бүр уламжлал болгон  модоо нэмж тарина. Ойн энэ төгөл маань Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгө гоо нэмж, хоёр орны найрамдлын ашид бэлгэ тэмдэг болж цэцэглэх нь дамжиггүй. Мөн энд манай нийгэмлэгээс энэ хүрээлэнгийн төв элгэнд 3000 кв.метр талбайд Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэгт төвийг  бүтээн байгуулна. Тэндээ манай хоёр орны шим ертөнцийн нандин элч мазаалай, панда хоёрын дүрст хөшөөг урлуулан мөнхөлж, хоёр орны ард түмнүүдийн ариун, бат найрамдлыг бэлгэднэ ээ” гэж хэлсэн юм. Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Жан МүшинМонгол, Хятадын найрамдлын нэрэмжит төгөлд мод тарих үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Хятад, Монгол хоёр улс нь уламжлалт найрамдалт харилцаатай , хоёр орны ард түмэн нэгнээ дэмжих сайхан заншилтай.

Монгол, хятадын найрамдлын нийгэмлэг байгуулагдсанаас хойш хоёр орны найрамдалт хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, иргэд хоорондын ойлголцлыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулдагт бидний зүгээс гүн талархалтай ханддаг. Мод тарьж ойжуулах нь өнөө үеийн, олон хавар намрын их үйлс бөгөөд оршин амьдрах нөхцлийг сайжруулах, хүн байгаль зохицон оршиход чухал нөлөөтэй.
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих санаачлага нь Монголын цөлжилтийн эсрэг тэмцэхэд чухал утга агуулга бүхий үйл явдал билээ. Монгол
, Хятадын найрамдал үүрд батжиж, найрамдлын модны үндэс нь зузааран бүдүүрч, урт наслахыг хүсэн ерөөе” хэмээн өгүүлсэн юм.

Б.Баяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж