Орос өнөөдрөөс Финландад цахилгаан нийлүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2022.05.14-нд нийтлэгдсэн

Орос өнөөдрөөс Финландад цахилгаан нийлүүлэхгүй

Орос өнөөдрөөс Финландад цахилгаан нийлүүлэхгүй

ОХУ-ын эрчим хүчний нийлүүлэгч "RAO Nordic" компани Финландад цахилгаан эрчим хүч нийлүүлэхээ өнөөдрөөс /2022.05.14/ эхлэн зогсооно гэж мэдэгдлээ. Энэ нь Финланд улс хүргэлтийн төлбөрөө төлөөгүйтэй холбоотой аж.

Орос улс Финландын цахилгаан эрчим хүчний багахан хувийг хангадаг учир  өөр эх үүсвэрээр солих боломжтой гэж тус улсын цахилгаан сүлжээний оператор хэлжээ. Нийт эрчим хүчний 10 орчим хувийг Оросоос хангадаг байна.

Финланд улс Пүрэв гаригт НАТО-д элсэхээр төлөвлөж байна гэж мэдэгдсэний улмаас Орос улс хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн.

Финланд нь ОХУ-тай 1300 км хиллэдэг бөгөөд хөрштэйгөө дайсагналцахгүйн тулд НАТО-гийн гишүүнчлэлгүй байсан.  Тэгвэл маргааш Финланд улс НАТО-д нэгдэх төлөвлөгөөгөө албан ёсоор зарлах төлөвтэй байна.

"RAO Nordic"-ийн гаргасан цахилгаан таслах шийдвэр Финландын НАТО-д элсэхтэй шууд холбоогүй гэв. "Энэ бол онцгой нөхцөл байдал. Манай 20 гаруй жилийн худалдааны түүхэнд анх удаа ийм зүйл тохиолдлоо" гэж Оросын төрийн өмчит фирм мэдэгджээ.

Цаг агаар дулаарч байгаа тул Финландад цахилгааны эрэлт багасч байгаа бөгөөд салхины эрчим хүчний нэмэлт үйлдвэрлэл нэмэгдэх төлөвтэй байна. Түүнчлэн энэ зун ашиглалтад орохоор хүлээгдэж буй шинэ атомын цахилгаан станц нь Оросоос алдагдсан хангамжийг хангалттай нөхнө гэж Финланд үзэж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж