Машин, үл хөдлөхтэй 56 мянган иргэнийг хүнсний талоноос хасчээ

Хуучирсан мэдээ: 2022.05.14-нд нийтлэгдсэн

Машин, үл хөдлөхтэй 56 мянган иргэнийг хүнсний талоноос хасчээ

Машин, үл хөдлөхтэй 56 мянган иргэнийг хүнсний талоноос хасчээ

Улсын хэмжээнд 56 мянган иргэнийг хүнсний талоноос хассан байна. Хүнсний талоны гол зорилго нь амьжиргааны баталгаажих түвшнээс бага орлоготой өдөр тутмын хоол хүнсний хэрэгцээгээ хангаж чадахгүй зорилтот бүлгийн хүмүүст олгох зорилготой. Гэтэл хүнсний талоныг маш олон хүнд олгосон тоон баримт байна. Тиймээс энэ асуудлыг засч залруулах тал дээр холбогдох яамнаас анхаарч ажиллаж байгаа аж.

Хөдөлмөр эрхлэх чадвартай хөдөлмөрийн насны амжиргааны боломжтой хүмүүсийг нийгмийн сангийн дэмжлэгээс хасах ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Хүнс, тэжээлийн дэмжлэг олгох журамд өөрчлөлт оруулж амьжиргааны түвшинг тодорхойлох дата мэдээлэлд үндэслэж хасалт хийсэн байна.

Тухайлбал, 200-гаас дээш толгой малтай, олон машинтай, орон сууцтай зэрэг 56 мянган иргэнийг хасчээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа 2021 оны долдугаар сард хүнс тэжээлийн журамд өөрчлөлт оруулснаар амьдралын боломжтой хүмүүс хүнсний талон авдаг байсан нь тогтоогдсон. Яамны үнэлгээгээр 900 гаруй өрхийн 5525 иргэн хүнсний талоноос хасагдах тооцоо гарсан. Нэг сард 70 орчим сая төгрөгийг хэмнэж байна. Уг нь хүнсний талон олголт цаг хугацааны хувьд байнгын хяналттай эргэх холбоотой байх ёстой гэсэн юм.

Тухайлбал, хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-с дээш малтай, хоёроос дээш орон сууцтай иргэд хүнс тэжээлийн дэмжлэгээс хасагдаж буй. Бодит байдал дээр амьдралын боломжтой иргэдийн тансаглалд ийнхүү цензур тогтоож байгаа нь зүйтэй гэдгийг иргэд цахим хуудастаа илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
5
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж