Монголын хөлбөмбөгийн холбооноос санаачлан хэрэгжүүлж буй "Нийтийн хөлбөмбөг" арга хэмжээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр/2022.05.14/ боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, дэлхийн хөлбөмбөгийн тод од Виллиам Галлас тэргүүтэй албаны хүмүүс оролцов.
Энэхүү хөлбөмбөгийн спортыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээ нь тавдугаар сарын 18-ныг хүртэл Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.
Монголын хөлбөмбөгийн лигийн болон өсвөрийн багууд, аймгийн хөлбөмбөгийн холбоод, шигшээ багийн тамирчид үйл ажиллагаа явуулж байна.
Нээлтийн дараа оддын хөлбөмбөгийн тоглолт болсон. Уг тоглолтод гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, П.Орхон, Г.Мандахнаран, Д.Отгондалай, улсын гарьд Н.Ганбаатар зэрэг их спортын тамирчдын төлөөллөөс гадна комедиан Б.Батбилэг, М.Баяржаргал, Д.Ганга, Н.Амаржин, "Morningstar", Доржнанжид, Тогтуун, "Kai" тэргүүтэй урлаг соёлын одод оролцжээ.
Холбоотой мэдээ