Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 оны Азийн наадмын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх тоглолтуудаа эх орондоо хийхээр боллоо. Тодруулбал, урьдчилсан шатны эрхийн төлөөх “D” хэсгийн тоглолтууд Шри Ланка улсад ирэх зургадугаар сард болох байсан ч тус улсын дотоод асуудлаас болж, байршил нь өөрчлөгдөх шаардлагатай болжээ. Ингэснээр Монгол дараагийн зохион байгуулагч улсаар шалгарсан аж.
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг “D” хэсэгт Тайланд, Малайз, Вьетнам зэрэг гурван улстай багтсан. Дээрх дөрвөн багийн гал гарсан, ширүүн өрсөлдөөнтэй тоглолтууд ирэх зургадугаар сарын 2-ноос 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
2018 оны Жакартагийн Азийн наадмаас хойш олон улсын тэмцээнд оролцоогүй байсан манай шигшээ баг өдгөө бэлтгэл сургуулилтаа базааж буй.
Хамгийн сүүлд 2016 онд Монголд 5х5 сагсан бөмбөгийн олон улсын чанартай тэмцээн болж байв. Тухайн үед Азийн оюутны эрэгтэй сагсан бөмбөгийн зургадугаар тэмцээн Улаанбаатар хотноо болж, Монголын оюутны шигшээ баг түрүүлж байсан билээ.
Та бүхэндээ Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийг танилцуулъя.
Дасгалжуулагчийн баг
- Ахлах дасгалжуулагч – О.Баярцогт
- Туслах дасгалжуулагч – Д.Пүрэвдорж
- Туслах дасгалжуулагч – Ц.Чинзориг
- Туслах дасгалжуулагч – Ч.Ижилболд
Тамирчдын бүрэлдэхүүн
- Д.Дэлгэрням /Тэнүүн Өлзий металл/
- О.Энхбаатар /Архангай Алтан Дорнодын дайчид/
- А.Ананд /Архангай Алтан Дорнодын дайчид/
- А.Энхбаясгалан /Танан гарьд/
- Д.Дөлгөөнмөрөн /Танан гарьд/
- Г.Баттөр /Этүгэн ирвэсүүд/
- О.Эрдэнэцогт /Танан гарьд/
- А.Тэмүүжин /Танан гарьд/
- Б.Болдбаатар /Танан гарьд/
- Э.Цэрэнбаатар /IHC Apes/
- Э.Дөлгөөн /Завхан Brothers/
- Т.Санчир /Эрдэнэтийн уурхайчид/
- О.Сэргэлэн /Хасын хүлгүүд/
- Б.Билгүүн /Хасын хүлгүүд/
- Т.Ууганбаяр /Тэнүүн Өлзий металл/
- О.Очирбат /Эрдэнэтийн уурхайчид/
- Ц.Азбаяр /Хасын хүлгүүд/
- Н.Батбаяр /Сөүл Самсунг Тандерс/
- Ш.Энхийн-Од /Дэйтоны их сургууль/
- Г.Насанжаргал /Хасын хүлгүүд/