Ирэх Бямба, Ням гаригт номын баяр болно

Хуучирсан мэдээ: 2022.05.14-нд нийтлэгдсэн

Ирэх Бямба, Ням гаригт номын баяр болно

Ирэх Бямба, Ням гаригт номын баяр болно

Үндэсний номын баярыг 31 дэх удаагаа ирэх долоо хоногт зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд “Хүүхэд бүрд ном” уриатайгаар болох юм.

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор, "Номын соёлт ертөнц" ТББ-аас 31 дэх удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баяр тавдугаар сарын 20-22-ны өдөр  болно.

Номын баяраар зохиолч, орчуулагч, судлаач, ном эрхлэн гаргагч газруудын бүтээлүүдийг хямдралтайгаар авч, зохиолчоос нь гарын үсэгтэйгээр худалдан авах боломжтой. Мөн ховор хуучин номын худалдаа болдог. УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан.  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гаригт “Номын баярын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үйл ажиллагаа цар тахалтай холбоотойгоор аймгуудад харилцан адилгүй зохион байгуулахаар болсон байна. Зарим аймагт задгай талбай, цахим гэх мэтчилэн байхаар зохицуулалт хийжээ. Номын баярын албан ёсны нээлт ирэх Баасан гаригт буюу тавдугаар сарын 20-нд болох бөгөөд олон шинэ ном нээлтээ хийхээр хөтөлбөрт тусгагджээ.

Жил бүр номын баярт дундажаар 100 гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-аад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, номын санч, 50 мянга гаруй уншигч оролцдог аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж