Орон сууц мкв нь 2.5-3.3 сая төгрөгт хүрэв

Хуучирсан мэдээ: 2022.05.14-нд нийтлэгдсэн

Орон сууц мкв нь 2.5-3.3 сая төгрөгт хүрэв

Орон сууц мкв нь 2.5-3.3 сая төгрөгт хүрэв

Дулааны улирал эхэлж, барилгын ажлууд идэвхтэй эхэлж байгаа. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт сүүлийн хоёр жил цар тахлаас шалтгаалж орон сууцны үнэ тогтмол нэмэгдсэн. Хэдийгээр хил гаалиар барилгын материал нэвтрүүлж байгаа ч үнийн хөөсрөл огт арилахгүй байгааг иргэд хэлж байна. Тухайлбал, барилгын гол нэрийн бараа тасалдал үүссэн нэрийдлээр үнэ өсчээ. Үүнд:

  • Хар, цагаан замаска – 20 кг савлагаатай нь 14-23 мянга, задгайгаар 8-12 мянган төгрөг
  • Будаг – Литрийн савлагаатай нь улсаас шалтгаалж 5-18 мянган төгрөг
  • Хар цаас – Нимгэн, зузуун чулуутай эсэхээс хамаарч 50-65 мянга
  • Шилэн хөвөн – Хятад 40-48, Орос 95-110 мянган төгрөг
  • Цемент – тонн нь 220-310 мянган төгрөг
  • Шахдаг хөөс – куб нь 240-320 мянга
  • Булан тор – 28-32 мянган төгрөг байгаа юм. Эдгээр материалын үнэ одоогоос гурван сарын өмнө 3-40 мянган төгрөгөөр хямд байжээ.

Үүнээс шалтгаалан шинэ орон сууцны үнэ мөн л өсч байна.

Дүүргүүдэд шинээр баригдаж буй орон сууцны метр квадратын үнийн энэ сарын статистик мэдээнээс харвал:

  • Хан-Уул дүүрэгт байрлах энгийн болон бизнес зэрэглэлийн орон сууц- 1.9-5.6 сая
  • Сүхбаатар дүүрэг байрлах гэр хорооллын дахин төлөвлөлт, А бүсэд байрлалтай байр- 1.8-3.6 сая
  • Баянзүрх дүүрэгт байршилтай орон сууц- 1.5-3.8 сая
  • Баянгол дүүрэгт- 1.8-3.3 сая
  • Чингэлтэй дүүрэгт- 1.7-3.1 сая
  • Сонгинохайрхан дүүрэгт- 1.5-2.8 сая төгрөгийн хооронд байна.
  • Эдгээр нь шинээр баригдаж байгаа орон сууцны дундаж үнийн судалгаа.

Харин хуучин орон сууцны үнэ дунджаар 2.3-2.9 сая төгрөг байгаа аж.

Тэгэхээр  2.5 сая төгрөгийн үнэтэй 40 метр квадрат байр авна гэж тооцвол 100 сая төгрөг. Хэрэв ипотекийн зээлээр зургаан хувийн хүүтэй авбал 15 жилийн хугацаанд энэ мөнгийг хоёр нугалж төлнө гэсэн үг. Тиймээс урьдчилгаа төлж, зээлээр байр авахад ч хүндрэлтэй байна. 2021 оны нэгдүгээр сартай харьцуулахад 2020 он гарсаар орон сууцны үнэ 16 хувиар өсчээ. Мөн шинээр баригдаж буй 51 мянган орон сууцны төслийн 50 гаруй хувь нь Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа юм. Тиймээс барилгын салбарын үнийн хөөрөгдлийг арилгахад салбар яам болон албаны хүмүүс онцгой анхаарах шаардлагатай байгааг иргэд хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж