Марк Энтони "Ертөнцийн мисс"-тэй сүй тавьжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.14-нд нийтлэгдсэн

Марк Энтони "Ертөнцийн мисс"-тэй сүй тавьжээ

Марк Энтони "Ертөнцийн мисс"-тэй сүй тавьжээ

Дуучин Марк Энтони болон "Ертөнцийн мисс" тэмцээний оролцогч, загвар өмсөгч Надиа Феррейра нар үерхэж буйгаа албан ёсоор инстаграмд ​​зарлаад гурван сар өнгөрсөн. Тэд Пүрэв гаригт сүй тавьсан тухай "People" сэтгүүл мэдээллээ.

Өдгөө 53 настай Марк, 23 настай Надиа нар Флорида мужийн Майами дахь "Sexy Fish" ресторанд болсон үдэшлэгийн үеэр сүй тавьсан тухайгаа зарласан аж. Загвар өмсөгч бүсгүй өөрийн инстаграм хуудаснаа очир эрдэнийн шигтгээтэй бөгжний зургаа хуваалцжээ.

"Sexy Fish" дээрх үдэшлэгийг загвар өмсөгч бүсгүйн 23 насны төрсөн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан байна. "Тэд сүши, хясаа, түрстэй тансаг оройн зоог барьж, баярын уур амьсгалтай байсан. Шөнөжингөө найзуудаараа тансаг ширээний ард хөгжилдсөн" гэж эх сурвалж ярьжээ.

Оройн хоолны төгсгөлд Надиа өөрийн цахим хуудаснаа "Engagement Partyyy" гэсэн тайлбартайгаар сүйн бөгжний зураг нийтэлсэн гэв.

Марк, Надиа нар энэ оны эхээр Мехико хотод зугаалж харагдсанаас хойш хайр дурлалын цуурхал дэгдэж, гуравдугаар сард инстаграм хуудсаараа дамжуулан баталгаажуулсан. Надиатай сүй тавихаас өмнө Энтони гурван удаа гэрлэж байжээ. Тэрбээр 2000 онд дэлхийн мисс Даянара Торрестай, Кристиан, Райан гэх хоёр хүүтэй болсон. Тэр жилдээ дуучин Женнифер Лопезтэй болзож, 2004 оны долдугаар сард гэрлэн, ихэр хүүхэдтэй болжээ.

Тэд 2011 онд салж байгаагаа зарлаж, 2014 онд албан ёсоор салсан ч өнөөг хүртэл элэгсэг дотно эцэг эх хэвээр байна. Дараа нь Энтони 2014 онд загвар өмсөгч Шэннон Де Лиматай гэрлэсэн. Гэвч жилийн дараа салж, 2017 онд шүүхээр эцэслэн шийдвэрлэжээ. Надиа Феррейратай үерхэж буйгаа зарлахаасаа өмнө тэрбээр хамгийн сүүлд Маду Николатай нэр холбогдож байсан.

Эх сурвалж: PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж