Европын холбоо Украины улаан буудайг дэлхийд нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.05.14-нд нийтлэгдсэн

Европын холбоо Украины улаан буудайг дэлхийд нийлүүлнэ

Европын холбоо Украины улаан буудайг дэлхийд нийлүүлнэ

Европын Комиссоос Украинд улаан буудай болон бусад үр тариагаа төмөр зам, авто зам, усан тээврээр экспортлоход нь туслах санал тавьжээ.
Энэ нь өөр зам бий болгож, хил хоорондын түгжрэлийг бууруулах зорилготой. Мөн дайнд нэрвэгдсэн улс руу хүмүүнлэгийн тусламж болон бусад барааг хүргэхэд тус дөхөм болох зорилготой гэж Европын холбооноос мэдэгдэв.

Орос Украин руу довтолсон нь дэлхийн хүнсний хангамжийг тасалдуулсан. Энэ хоёр улс нь улаан буудай, арвай, наранцэцгийн тосны дэлхийн хамгийн том экспортлогч орон юм.

Ялангуяа Украин нь дайнаас өмнө үр тариа, ургамлын тосны экспортын 90 хувийг бүрдүүлдэг байсан. Тиймээс Украины боомтуудыг бүсэлсэн нь онцгой хор хөнөөлтэй байжээ.

"Европын холбооны дэд бүтцийг ашиглан гурван сар хүрэхгүй хугацаанд 20 сая тонн үр тариа Украинаас гарах боломжтой" гэж Тээврийн асуудал хариуцсан комиссар Адина Валеан хэлэв.

Боомтыг бүсэлснээс гадна Орос улс 100 сая ам.долларын өртөгтэй 400-500 мянган тонн үр тариа хулгайлсан байж болзошгүй гэсэн албан ёсны тооцоог Украины Гадаад хэргийн яам хүргэв. "Севастополоос үр тариа ачсан бараг бүх хөлөг онгоц Украинаас хулгайлагдсан үр тариаг тээвэрлэж байна" гэлээ.

Украины хүнсний хангамжийг дэлхийд хүргэхийн тулд төмөр зам, ачааны машины тээвэрлэлтийг нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Галт тэрэг Европын холбооны бусад орноор дамжин Австри, Герман руу үр тариа тээвэрлэж эхэлсэн ч Хар тэнгисийн боомттой харьцуулбал багахан хувийг эзэлж байна.

Тээвэрлэлтийн гол бэрхшээл нь Украин болон Европын холбооны орнуудын хооронд төмөр замын өргөн царигийн зөрүүтэй байгаа явдал юм. Украины төмөр зам Европын холбооны ихэнх сүлжээнд тохирохгүй тул ачааны машин эсвэл системд тохируулсан бусад вагонд ачааг шилжүүлэх шаардлагатай ажээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж