Сурагчид байргүйгээс соёлын төв, номын санд хичээллэж байна | News.MN

Сурагчид байргүйгээс соёлын төв, номын санд хичээллэж байна

Сурагчид байргүйгээс соёлын төв, номын санд хичээллэж байна

Сурагчид байргүйгээс соёлын төв, номын санд хичээллэж байна

Орхон аймгийн 17 дугаар сургуульд өнгөрсөн жилийн есдүгээр сард их хэмжээний цууралт үүсч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. 2017 онд ашиглалтад орсон тус сургуульд ямар шалтгаанаар цууралт үүссэнийг шинжээчдийн баг хоёр удаа дүгнэжээ. Гуравдугаар сард албаны хүмүүсээс тодруулахад зураг төсвийг шинээр гаргаж хөрөнгө санхүүг шийдвэрлэж байж барилгын ажил эхэлнэ гэсэн юм. Гэвч өнөөдрийг хүртэл сурагчид хичээлийн байргүй хэвээр байна.

Орхон аймагт байрлах тус сургууль хичээлийн хоёр байртай аж. Шинэ байрны өргөтгөл 280 сурагчийн багтаамжтай. Ийнхүү өргөтгөлийн цогцолбор байр ашиглалтад ороход цэцэрлэгийн 70 хүүхэд, бага бүлгийн 560 сурагч суралцаж байжээ.

Харамсалтай нь цогцолбор байранд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноос гурван бүлгийн 90 сурагч соёлын төвдөө хичээллэж буй. Соёлын төв хүйтэн ч сургуулийн байр хүрэлцээгүй байгаа тул хичээллэхээс өөр аргагүйг тус сургуулийн захирал Н.Алтанцэцэг хэлсэн юм.

Тэрбээр, бага бүлгийн сурагчдын хичээл багийн соёлын төв, номын санд орж байгаа. Сургуулийн барилгыг засварлах ажил эхлээгүй. Тиймээс ямартай ч энэ улиралдаа соёлын төвд хичээллэнэ гэв.

280 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ СУРГУУЛЬД 630 СУРАГЧ ХАМРАГДСАН

Өнөөдрийн байдлаар бага ангийн сурагчид “Аялгуу” соёлын төвийн барилгад түр хичээллэж байгаа аж. Тэгвэл тус соёлын төвийн байр таазнаасаа ус гоожиж, хананд цууралт өгсөн учир сурагчдыг дахин 17 дугаар сургуулийн өргөтгөлийн байранд хичээллүүлж эхэлжээ. Тодруулбал, номын сан болон өргөтгөлийн байранд сурагчид өнөөдөр хичээлээ хийж байгаа аж. Иймд тус сургуулийн сурагчдын эцэг эх хүүхдүүдийн сурах эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж санал хүсэлтээ илэрхийлэн сургуулийн удирдлагуудтай уулзсан байна.

17 дугаар сургуулийн эцэг эхчүүдийн төлөөлөл "Соёлын  төвийн барилга хүйтэн учир сурагчид даарах, түүнээсээ шалтгаалаад ханиад хүрэх тохиолдол байна. Мөн хэзээ мөдгүй нурах эрсдэл үүссэн сургуулийн байранд хүүхдүүдээ хичээллүүлэхгүй" гэдгээ илэрхийлжээ.

Хичээлийн байрын засварын ажлыг яагаад одоог хүртэл хийгээгүй талаар асуухад сургуулийн захирал “Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарсан. Суурийн хүчдэл хийх хэрэгтэй гэсэн. Тиймээс эхний ээлжид дахин зураг төсөл гаргаж байгаа. Зургийн дараа төсөв хөрөнгийг баталж засвар хийх байх” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-14 213.87.151.42

>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-05-14 66.181.177.226

Засаг даргынхаа тамгын газрын байрыг сургууль болгох хэрэгтэй. Тэртээ тэргүЙ хөдөөний төрийн алба юу ч хийдэггүй. Хаяа нэг ажил гарвал гэрээсээ хийнэ биз.

Avatar

zochin 2022-05-14 150.129.143.144

Araia bnaa. Chanar muu barisnaas bolson uu esvel gazar xodolsnoos bolson uu gedgiig togtooj akt tavij shiiddeggui yum uu. Zaxiral ni ene talaar xootsolddoggui yum uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж