Путины эхнэрүүдэд хориг арга хэмжээ авлаа

Хуучирсан мэдээ: 2022.05.14-нд нийтлэгдсэн

Путины эхнэрүүдэд хориг арга хэмжээ авлаа

Путины эхнэрүүдэд хориг арга хэмжээ авлаа

Их Британи улс Владимир Путины ойр дотныхныг тойрсон эдийн засгийн хоригоо чангаруулсаар, түүний залуу амраг болон салсан эхнэрийг хар жагсаалтад өчигдөр /2022.05.13/ нэмж оруулав. Ийнхүү Олимпийн алтан медальт гимнастикч 39 настай Алина Кабаева болон 2014 он хүртэл Путинтэй амьдарсан Людмила Очеретная нар эдийн засгийн хоригт оржээ.
Путин гэр бүл, найз нөхөд, элитүүдээр дамжин санхүүждэг гэж Их Британийн Гадаад хэргийн яамнаас мэдээлэв. "Украин ялах хүртэл бид Путины түрэмгийлэлд тусалсан бүх хүмүүст хориг арга хэмжээгээ үргэлжлүүлнэ" гэж Лиз Трасс хэллээ.
Кабаева нь Оросын хамгийн том хувийн хэвлэл мэдээллийн компани болох Үндэсний медиа группийн ТУЗ-ийн дарга юм.

Харин Людмила Очеретная нь 2014 онд Путинээс салснаасаа хойш төрийн өмчит байгууллагуудтай давуу эрхтэйгээр бизнесийн харилцаа тогтоож эхэлсэн гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Энэ удаагийн хоригт 1000 гаруй хувь хүн, 100 гаруй аж ахуйн нэгж багтжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж