Арабын нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгч таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2022.05.14-нд нийтлэгдсэн

Арабын нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгч таалал төгсчээ

Арабын нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгч таалал төгсчээ

Арабын нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгч Шейх Халифа бин Заед Аль Нахайан өчигдөр /2022.05.13/ 73 насандаа таалал төгсчээ. Тиймээс албан ёсоор гашуудал зарлаж, төрийн далбааг 40 хоногийн хугацаанд хагас бөхийлгөнө гэж тус улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх яамнаас мэдээллээ.

Шейх Халифа 2014 онд цус харваж, хагалгаанд орсноос хойш ажил үүргээсээ хөндийрсөн. Түүний ах бөгөөд Абу Дабигийн угсаа залгамжлах ханхүү Шейх Мохаммед бин Зайед оронд нь улсын дефакто удирдагч гэдгээрээ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн юм.

Шейх Халифа 2004 онд АНЭУ-ын хоёр дахь ерөнхийлөгчөөр томилогдсон. 1948 онд Абу Дабигийн зүүн бүсэд төрсөн Шейх Халифа нь Шейх Заидын ууган хүү байв. Тэрээр ерөнхийлөгчөөр ажиллахаасаа өмнө Абу Дабигийн Газрын тосны дээд зөвлөлийг тэргүүлж байжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж