Хөгжлийн банкны Ж.Эрхэмбаатар ажлаа хүлээлгэн өгөв

Хуучирсан мэдээ: 2022.05.13-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны Ж.Эрхэмбаатар ажлаа хүлээлгэн өгөв

Хөгжлийн банкны Ж.Эрхэмбаатар ажлаа хүлээлгэн өгөв

Хөгжлийн банкны дэд захирал, хуульч Ж.Эрхэмбаатар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн байна. Түүнийг өнгөрсөн хоёрдугаар сард эл албан тушаалд тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилсон. Ж.Эрхэмбаатарын тухайд 2021 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн "Говь" ХК-ийн Хуулийн хэлтсийн захирал, "Легис Партнерс" ХХК-ийн гүйцэтгэх захирал, хуульч, "Монросконсалтинг" ХХК-ийн хуульчаар тус тус ажиллаж байсан туршлагатай.

Тэрбээр ажлаа өгч буй шалтгаанаа тайлбарлахдаа "2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэн, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн үндэслэн, Монгол Улсын Хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын ажлыг өөрийн хүсэлтээр хүлээлгэн өглөө" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж