528,150 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.13-нд нийтлэгдсэн

2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 968,156,185 төгрөгийн үнийн дүн бүхий 528,150 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 21 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Увс чацаргана" ХК (CHR +15.00%),  "Булган ундрага" ХК (BUN +11.63%), "Монгол Базальт" ХК (MBW +5.81%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Таван толгой" ХК (TTL -11.13%), "Би ди сек" ХК (BDS -8.45%) болон "Сор" ХК (SOR -7.22%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 38,823 ширхэг нэгж эрхийг 23,017,804 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 24 ширхэг үнэт цаасыг 2,400 ам.доллараар тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс -2.48% хувиар буурч, 34751.12 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,948,793,189,698 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж