АНУ Хойд Солонгост вакцин нийлүүлэх бодолгүй байна

Хуучирсан мэдээ: 2022.05.13-нд нийтлэгдсэн

АНУ Хойд Солонгост вакцин нийлүүлэх бодолгүй байна

АНУ Хойд Солонгост вакцин нийлүүлэх бодолгүй байна

Хойд Солонгост Covid-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар бид өчигдөр /2020.05.12/ мэдээлсэн. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын албаны хэвлэлийн төлөөлөгч "АНУ Хойд Солонгост вакцин нийлүүлэх төлөвлөгөөгүй байна" гэж мэдэгдэв.

БНАСАУ "Ковакс"-ын дэлхий даяар вакцин хандивлах төслөөс хэд хэдэн удаа татгалзжээ. АНУ вакцин нийлүүлэх төлөвлөгөөгүй байгаа ч Хойд Солонгосын хамгийн эмзэг бүлгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх олон улсын хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжсээр байхаа илэрхийлэв.

Хойд Солонгос Covid-19 цар тахлын халдвар илэрснээ хүлээн зөвшөөрч, дэлхий нийтэд зарласан нь эмнэлгийн нөөц хомс, вакцинжуулалт байхгүй, хилээ хаасан тус улсад хүчтэй хямрал нүүрлэж болзошгүйг харуулж байна.

Дашрамд дурдахад, өдгөө Хойд Солонгосын цөмийн туршилтаас болж АНУ, Хятад хоёр сөргөлдөөд буй. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр Вашингтоноос Хойд Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах санал гаргасан бол Бээжин хоригоо зөөлрүүлэхийг уриалж байна.

Эх сурвалж: REUTERS, TRT WORLD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж