Японы Эрүүл мэндийн яам өчигдөр /2022.05.12/ омикроны дэд хувилбар ВА4, ВА5-ын анхны тохиолдлууд бүртгэгдсэн талаар мэдээлэв.
ВА5 хувилбарын хоёр тохиолдол бүртгэгдсэний нэг нь Замбигаас, нөгөө нь Испаниас ирсэн зорчигчоос илэрчээ. Зорчигчид хэн хэн нь дөрөвдүгээр сарын 29-нд "Нарита" олон улсын нисэх онгоцны буудлаар дамжиж ирсэн бөгөөд ямар нэгэн шинж тэмдэггүй байсан аж.
Харин ВА4 хувилбарын нэг тохиолдол бүртгэгдсэн нь дөрөвдүгээр сарын 22-нд Өмнөд Африкаас "Нарита"-гаар ирсэн зорчигч юм байна. Японы Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, тус зорчигчид ямар ч шинж тэмдэг илрээгүй байна. Дээрх тохиолдлууд бүгд вакцины гурван тунд бүрэн хамрагдсан байжээ.
Халдварлах чадвар өндөртэй ВА4, ВА5 хувилбарууд сүүлийн үед Өмнөд Африкт газар аваад буй аж. Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн Яаралтай бэлэн байдал, хариу арга хэмжээ авах төвөөс мэдээлснээр Өмнөд Африкийн шинэ тохиолдлуудын 70-80 хувийг ВА4, ВА5 хувилбар эзэлж буй юм байна. Мөн онцгой шинж тэмдэг илэрсэн тухай мэдээлэл огт байхгүй байгаа аж.
Эх сурвалж: JAPAN TIMES
Холбоотой мэдээ