Шведийн олон улсын байгууллагатай хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа | News.MN

Шведийн олон улсын байгууллагатай хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа

Шведийн олон улсын байгууллагатай хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа

Шведийн олон улсын байгууллагатай хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай өнөөдөр /2022.05.13/ Швед Улсын “SVEDBERGA PLANTSKOLA AB” олон улсын байгууллагатай хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчин, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайд мод тарих, ойн бүсэд ойг нэмэгдүүлэх, мод үржүүлгийн чиглэлээр хамтран ажиллахаар болов. Уулзалтын үеэр талууд хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээний талаар харилцан санал солилцож, хамтын ажиллагаа эхлүүлэх болсонд баяртай байгаагаа талууд илэрхийллээ.
Энэ олон улсын байгууллага нь эхний ээлжид шилмүүст мод тэр дундаа “THUJA” буюу Тууяа модны үржүүлгийг нутагшуулах төсөлтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах юм.
Тууяа мод нь анхилам үнэр гаргадаг, -50С тэсвэртэй, 3-61 метр хүртэл өндөр ургадаг, дэлхийн нийтэд гоёл чимэглэлийн модоор өргөн ашигладаг, зурвас, хашлага байдлаар тарихад тохиромжтой, жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байдаг онцлогтой. Энэхүү модны үржүүлгийн газрыг Сонгинохайрхан дүүрэгтэй хамтран байгууллах эхний хэлэлцээрийг байгуулав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-13 213.87.147.79

>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж