"ХҮН намын тавьсан шаардлагын хариуг Даваа гаригт өгнө"

Хуучирсан мэдээ: 2022.05.13-нд нийтлэгдсэн

"ХҮН намын тавьсан шаардлагын хариуг Даваа гаригт өгнө"

"ХҮН намын тавьсан шаардлагын хариуг Даваа гаригт өгнө"

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.  

-Сөрөг хүчин сонгуулийн сонгодог парламентын зарчим бий болгох, сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлага гаргаад, иргэдийн дэмжлэг аваад, гарын үсэг зураад өгчихлөө. Эрх баригч нам, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэрхэн хүлээн авч, ямар хариу өгч байна вэ?

-Өчигдөр Т.Доржханд гишүүн УИХ-ын даргад сонгуулийн тогтолцоог өөрчлөхтэй холбоотой, Үндсэн хуулийг хөндсөн иргэд, сонгогчдын гарын үсэг бүхий бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт ХҮН намын зохион байгуулсан жагсаалын шаардлагыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо харъяалах хүрээнд хүлээж авсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар хариуг өгөх шаардлага өгсөн. Хугацаа нь өнөөдөр орой дуусч байна. Ирэх Даваа гаригт шаардлагын хариуг өгнө.

Шаардлагад хэд хэдэн зүйлийг тусгасан байсан. Тухайлбал, сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудал багтсан. Энэ хүрээнд 2016 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, тухайн үед эрх барьж байсан З.Энхболдын парламент олонхийн санал гаргаж, тус тогтоолын боломжийг хаасан. Өөрөөр хэлбэл, Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсан. Үүнийг өөрчлөх асуудал нь Цэцийн дүгнэлттэй холбоотой асуудал. Хоёрдугаарт, улс төрийн шинэ нам байгуулахад нийт сонгогчийн нэг хувийн гарын үсгийг цуглуулсан байх босго өндөр байгаа тухай. Нэгэнт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ороод, батлагдсан учраас асуудал үүсч байна.

Дараагийн асуудал бол парламентын гишүүдийн чадамж буюу тоо. Энэ талаар олон гишүүн саналаа илэрхийлсэн. С.Одонтуяа, Т.Доржханд нарын гишүүд хэлэлцүүлэг хүртэл зохиож байсан.

Улс төрийн намын тухай хэлэлцүүлэгт тус сэдвийг хөндөж, шаардлага тавьсан. Нэгдүгээрт, энэ талаар өнөөг хүртэл нэг ч хуулийн төсөл өргөн бариагүй. Зөвхөн шаардлагын хүрээнд зөвлөсөн, сонгогчдын гарыг үсэг цуглуулсан зүйл л байна. Хуулийн төслөөр ороод ирсэн тохиолдолд асуудлыг авч хэлэлцэнэ.

-Улс төрийн намууд хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж хэлж байна. Дэгийн тухай хуулиар хугацаа заасан. Үндсэн хуулиар энэ хугацааг өөрчилж байж асуудлыг хэлэлцэх боломж гарах уу?

-Би МАН-ыг төлөөлж ярих эрхгүй. Зөвхөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд л өгч байна. Яагаад гэвэл жагсагчдын тавьсан шаардлага цохогдоод ирсэн. Хариуг нь манай байнгын хороо өгөх учиртай. Өнөөдөр ямар нэгэн асуудлаар цэцийн дүгнэлтийг өөрчлөх, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зүйл орж ирээгүй. Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг нэг намын хийж чадах ажил биш. Парламентад суудалтай улс төрийн намуудын ойлголцол, иргэний нийгмийн байгууллага, Монгол Улсын Ерөнхийлөгч гээд зөвшилцөж байж явах асуудал. Тиймээс асуудлыг болно, болохгүй гэж ярихад эрт байна. ХҮН намаас жагсаал зохион байгуулж, шаардлага тавилаа гэж бодоход намын дарга Т.Доржханд нь УИХ-ын гишүүн. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд энэ шаардлагыг тавьж л байгаа. Эдгээр гишүүд өөрсдөө хууль санаачлах эрхтэй.

-2023 оны зургадугаар сараас хойш Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг ярих боломжгүй. Үүнээс наана ажлын хэсэг байгуулах, санаачлах боломж бий юу?

-Энэ хуулийн дагуу явагдах процесс. Ажлын хэсэг байгуулах эсэх нь Их хурлын даргын асуудал. Хөндөж байгаа асуудал бол дэгтэй, нарийвчилж хуульчилсан, хуулиар зохицуулагдах асуудал. Түүнээс жагсагчдын тавьсан шаардлагаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана гэж шууд хэлэх боломжгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж