Канадын зэвсэгт хүчин түрэмгийллээс болгоомжилж, сургуулилалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.13-нд нийтлэгдсэн

Канадын зэвсэгт хүчин түрэмгийллээс болгоомжилж, сургуулилалт хийж байна

Канадын зэвсэгт хүчин түрэмгийллээс болгоомжилж, сургуулилалт хийж байна

Канадын зэвсэгт хүчний 3000 гаруй албан хаагч жил бүр зохион байгуулдаг армийн хамгийн том, хамгийн төвөгтэй сургуулилалтад оролцож байгаа ажээ. Алта мужийн Уэйнрайт хотод "Maple Resolve 22" сургуулилалтад 3200 орчим цэрэг оролцож буй юм байна.  Энэхүү сургуулилалт нь цэргүүдийг байлдааны ажиллагаа зэрэг ямар ч хүчин чадлаар бэлэн байхыг баталгаажуулдаг. Мөн байлдааны бэлэн байдлыг дээшлүүлдэг.

Энэ жил цэргүүд Зүүн Европ дахь аюулгүй байдлын нөхцөл байдал муудаж байгааг харуулсан "Date Europe" хувилбарын түрэмгийлэлд анхаарч бэлдэж буй юм байна. "CAF"-ийн үзэж байгаагаар, энэ сургуулилалт нь Орос, Украины дайн даамжирч, Балтийн орнууд руу дайрахаар бол хариу арга хэмжээ авч байгаа мэт зохиомол нөхцөл байдалд цэргүүд бэлтгэгдэж байгаа аж.

"Maple Resolve 22" сургуулилалтад оролцож буй цэргүүдийн ихэнх нь Онт мужийн Петавава хотод байрладаг Канадын механикжсан бригадын 2 групп (2 CMBG) юм. Үүнд АНУ, Их Британийн цэргүүд ч багтдаг. Жүжигчид мөн энгийн иргэн мэт оролцож, цэргүүдэд нөхцөл байдалд дасан зохицох бололцоо олгодог.

Эх сурвалж: GLOBAL NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж