Оросын цэргүүд энгийн иргэдийг буудан хороож буй бичлэг ил болжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.13-нд нийтлэгдсэн

Оросын цэргүүд энгийн иргэдийг буудан хороож буй бичлэг ил болжээ

Оросын цэргүүд энгийн иргэдийг буудан хороож буй бичлэг ил болжээ

Леонид Плиатс болон түүний даргыг Оросын цэргүүд нуруу руу нь буудаж алах үед тус аймшигт аллагын дүрс хяналтын камерт тодорхой  бичигдэн үлджээ. "ВВС"-гийн олж авсан дүрс бичлэгийг одоо Украины прокурорууд дайны гэмт хэрэг хэмээн сэжиглэн шалгаж байна. Бичлэгт хүнд зэвсэглэсэн Оросын цэргүүд хоёр зэвсэггүй украиныг буудаж, бизнесийг нь дээрэмдэж байгаа тодорхой харагдаж байв.

Оросууд  цэргийн  V тэмдэгтэй, хар будгаар "Танк Спецназ" гэсэн бичигтэй хулгайлагдсан фургон машинтай иржээ. Орос цэргийн дүрэмт хувцастай тэдний буугаа дээш өргөөд, гохоо даран ойртож буй нь камерт бичигдсэн байна. Леонид зэвсэггүй, ямар ч аюул занал учруулахгүй гэдгээ харуулахын тулд гараа дээш өргөөд, цэргүүд рүү алхжээ. Оросууд эхлээд түүнтэй болон даргатай нь хашааны завсраар ярьсан байна. 

Бичлэг дээр ямар ч аудио байхгүй ч эрчүүд тайван, бүр тамхи татаж байжээ. Дараа нь украинчууд байрлалдаа буцаж, цэргүүд явж эхлэв. Гэнэт орос цэргүүд эргэн харж, хоёр залуугийн нуруу руу олон удаа бууджээ. Нэг нь газар дээрээ амьсгал хураасан ч Леонид ямар нэгэн байдлаар хөл дээрээ тогтож чадсан аж. Тэр ч байтугай цусаа тогтоохын тулд бүсээрээ гуяа ороож, дараа нь бүхээг рүүгээ бүдэрч, тусламж дуудаж эхэлжээ.

Цэргүүд явсны дараа тусламж ирсэн ба Леонид "Тэд энгийн иргэн бууддаггүй гэсэн ч буудсан" гэж хэлээд, шархаа даалгүй амьсгал хураасан байна. Киевийн цагдаагийн газрын дарга энэхүү бичлэгийг үзжээ. Тэрбээр "Оросын цэргүүдийг буцсаны дараа Украины нийслэл рүү явах замаас 37 энгийн иргэний цогцос олсон. Бүгд буудуулж нас барсан байдалтай олдсон" гэж хэлсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
БурууБуруу
24
ХахаХаха
19
ХарамсалтайХарамсалтай
15
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж