ОУВС: Банкуудын хувьцааг нийтэд санал болгох боломж багассан

Хуучирсан мэдээ: 2022.05.13-нд нийтлэгдсэн

ОУВС: Банкуудын хувьцааг нийтэд санал болгох боломж багассан

ОУВС: Банкуудын хувьцааг нийтэд санал болгох боломж багассан

ОУВС-гийн ажлын хэсгийн 2022 оны айлчлалын дүгнэлт нийтлэгдэв. Тус дүгнэлтдээ банкны IPO-той холбоотой дараах байр суурийг илэрхийлжээ.

ОУВС-гийн ажлын хэсэг:

-Монголбанкны санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүргийг хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангах. Эдийн засгийн тодорхой бус байдал нэмэгдсэнтэй холбоотойгоор 2022 оны зургадугаар сард багтаан системийн ач холбогдолтой банкуудын хувьцааг сайн бэлтгэлтэйгээр нийтэд амжилттай санал болгох нөхцөл боломж багассан байж магадгүй. Монголбанкнаас эхлүүлээд байсан активын чанарын үнэлгээг түр зогсоохоор шийдвэрлэж, банкуудын хувьцааг нийтэд санал болгох үйл явцыг банкны активын чанар, санхүүгийн үзүүлэлтүүд бүрэн дүүрэн ил тод болоогүй нөхцөлд хийхээр байгаа нь санаа зовоож байна.

УИХ банкуудын хувьцааг нийтэд санал болгох ёстой эцсийн хугацаа 2022 оны зургадугаар сарын 30-ны өдөр байгааг хойшлуулж, эдийн засгийн тодорхой бус байдал багасч, активын чанарын үнэлгээ хийж дуусган, банкуудын тайлан тэнцэлд үнэлэлт дүгнэлт хийх хүртэл сунгах нь хамгийн төгс шийдэл болох юм. Гэвч УИХ ийм шийдвэр гаргахаас цааргалж байгаа учраас дараагийн оновчтой хувилбар нь хувь нийлүүлэгчдийн төвлөрлийг багасгах талаар 2023 онд багтаан хэрэгжүүлэх ёстой ажлын хүрээнд илүү их дүнтэй хувьцаа гаргахаас өмнө Монголбанк активын чанарын үнэлгээгээ үргэлжлүүлэн хийж дуусгах явдал юм.

Уул уурхайн салбарт үүсч болзошгүй сөрөг нөхцөл байдал банкуудын тайлан тэнцэлд хэрхэн нөлөөлөхийг олж тогтоох зорилгоор алсыг харсан стресс тест хийж, маш сайн нөөц төлөвлөгөө боловсруулахад анхаарах хэрэгтэй. Аль нэг банкны IPO амжилтгүй болсон тохиолдолд Монголбанк Банкны тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ авч, банкуудыг тогтворжуулан, хэсэг хугацаа өнгөрч банкуудын байдал илүү сайжирсны дараа IPO-г дахин хийх нь зүйтэй.

Хэрвээ Монголбанк зарим банкуудын IPO-г хойшлуулах шаардлагатай гэж үзвэл хойшлуулах шийдвэр нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах төв банкны үүргийн хүрээнд зохистой гэж үзнэ.

Дэлгэрэнгүйг: https://www.imf.org/en/News/Articles/2022/05/12/mongolia-concluding-statement-2022-imf-staff-visit?fbclid=IwAR3jnr3wBTUvuSxcGquHDkeQkB6iRTHRS67lTljEBE46VIho3um3EKzpFCA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж