“Геометрийн хичээл хичээлийн хөтөлбөрөөс хасагдаагүй”

Хуучирсан мэдээ: 2022.05.13-нд нийтлэгдсэн

“Геометрийн хичээл хичээлийн хөтөлбөрөөс хасагдаагүй”

“Геометрийн хичээл хичээлийн хөтөлбөрөөс хасагдаагүй”

"Боловсрол, шинжлэх ухааны сайдын санаачилгаар хичээлийн хөтөлбөрөөс геометрийн хичээл хасагдсан" гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Х.Энхбаяраас тодруулахад “Геометрийн хичээл хасагдаагүй, сургалтын хөтөлбөр тогтвортой байгаа, ямар нэг өөрчлөлт ороогүй” хэмээн мэдээлэв.

Геометр нь дүрсийг судалдаг, математикийн нэг салбар ухаан юм. Манай улсын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт геометрийн хичээлийг хүүхдүүдэд зургадугаар ангиас эхлүүлэн заахаар тусгасан байдаг. Геометрийн хичээлийг хүүхэд судалснаараа хийсвэрээр төсөөлөн бодох сэтгэхүй болон орон зайн мэдрэмж нь хөгждөг давуу талтай.

Б.БАТДЭЛГЭР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж