Путин ерөнхий командлагчаа албан тушаалаас нь түдгэлзүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.05.13-нд нийтлэгдсэн

Путин ерөнхий командлагчаа албан тушаалаас нь түдгэлзүүлэв

Путин ерөнхий командлагчаа албан тушаалаас нь түдгэлзүүлэв

Оросын довтолгоо удаа дараалан бүтэлгүйтэж буй тул Владимир Путин ерөнхий командлагчаа “явуулах” тушаал өгчээ. Тэрбээр Оросын армийн ерөнхий командлагч Валерий Герасимовыг албан тушаалаас нь түдгэлзүүлж, өөр хэд хэдэн албан тушаалтныг мөн ажлаас нь халсан гэж Зеленскийн зөвлөх хэлэв.

Украины ерөнхийлөгч Зеленскийн ойрын хүрээллийн хүн болох тагнуулын албаны ахмад дайчин Олексий Арестович энэ мэдээллийг Лхагва гаригт баталгаажуулжээ. Герасимов Оросын "Ялалтын баяр"-ын парад дээр огт харагдаагүй аж. Арестович Оросын хуульч, улстөрч Марк Фейгинтэй “Youtube” сувгаар ярилцахдаа “Путин ерөнхий командлагчдаа алдаагаа засах боломж олгох эсэхээ шийдэж байна” гэв.

Оросын танкийн армийн командлагч, дэслэгч генерал Сергей Кисел өмнө нь мөн албан тушаалаа өгсөн. Тэрбээр Харькивын ойролцоох тулаанд ялагдаж, баривчлагдсан тул ийн халагджээ. Украины Дотоод хэргийн яамны хөтөлдөг телеграм хуудаст мэдээлснээр, өөр хоёр ч командлагч мөн албан тушаалаасаа халагдсан гэх мэдээлэл байна. Түүнчлэн Хар тэнгисийн флотын командлагч Игорь Осипов болон түүний дэд адмирал Сергей Пинчук нар ажлаасаа чөлөөлөгджээ.

Эх сурвалж: MIRROR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХахаХаха
7
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж