Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэв

Хуучирсан мэдээ: 2022.05.13-нд нийтлэгдсэн

Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэв

Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэв

Монгол Улсын дээд шүүх иргэн Р.Ононд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Тодруулбал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хурлаар өчигдөр (2022.05.12) Монгол Улсын ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу Зам, тээврийн яамны газрын дарга асан Р.Ононд холбогдох хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

Өмнө нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Р.Ононг Хан-Уул дүүргийн "Ривер гарден" хотхонд 242 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууцыг 644 сая 955 мянган төгрөгөөр худалдан авсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт үйлдэл мөн болохыг тогтоосон. Монгол Улсын ерөнхий прокурорын газар уг гэмт үйлдлээр төрд учруулсан гэм хорын хохирол болох 644 сая 955 мянган төгрөгийг улсын орлого болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Тус нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Иргэний хуулийн 497-р дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэдэг шалтгаанаар Монгол Улсын ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож байжээ. Үүнийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд, Иргэний хуулийн 9-р зүйлийн 9.4.4, 229-р зүйлийн 229.1 хэсгийг үндэслэн, Р.Ононгоос 644 сая 955 мянган төгрөг гаргуулан, улсын орлого болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байсан юм.

Б.БАТДЭЛГЭР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж