Байден АСЕАН-ын удирдагчдад 150 сая доллар амлав

Хуучирсан мэдээ: 2022.05.13-нд нийтлэгдсэн

Байден АСЕАН-ын удирдагчдад 150 сая доллар амлав

Байден АСЕАН-ын удирдагчдад 150 сая доллар амлав

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2022.05.12/ Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо /АСЕАН/-ны удирдагчидтай уулзаж, Вашингтон хотноо хоёр өдөр үргэлжлэх чуулга уулзалтаа эхлүүлэв. Тус чуулга уулзалт оройн зоогоор эхэлсэн ба өнөөдрөөс албан ёсоор Төрийн департментэд хэлэлцээ хийнэ.

Чуулга уулзалтад Бруней, Индонези, Камбож, Сингапур, Тайланд, Лаос, Вьетнам, Малайз болон Филиппин улсын төлөөлөгчид оролцжээ. Ийн 2016 онд анх удаа Цагаан ордонд уулзсанаас хойш хоёр дахь удаагаа уулзаж байна.

Жо Байден уулзалтыг нээж үг хэлэхдээ, АСЕАН-ын орнуудад 150 сая ам.долларын тусламж үзүүлэхээ амлалаа. Энэ нь дэд бүтэц, аюулгүй байдал, цар тахлын эсрэг бэлэн байдал, Хятадын нөлөөг эсэргүүцэх бусад хүчин чармайлтад зарцуулагдана.  Энэхүү уулзалтаар Вашингтон Энэтхэг-Номхон далайн бүс нутаг болон Хятадын асуудалд анхаарлаа хандуулсаар байгаа гэдгээ харуулах зорилготой. Түүнчлэн, Орос Украины дайныг ч мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулжээ.

Хятад улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АСЕАН-ын орнуудад 1.5 тэрбум ам.доллараар туслажээ. Энэ нь цар тахалтай тэмцэх болон эдийн засгийг сэргээхэд түлхэц үзүүлсэн. Тиймээс АНУ Зүүн өмнөд Азид нөлөөгөө нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. “Бид АНУ болон Хятадаас сонголт хий гэж улс орнуудаас шаардахгүй. Зөвхөн илүү бат бөх харилцаа тогтоохыг эрмэлзэж буйгаа харуулах хүсэлтэй” гэж АНУ-ын албаны хүн хэлжээ.

Энэ удаагийн 150 сая ам.долларын тусламжийн 40 сая нь дэд бүтцэд зарцуулагдана. Тодруулбал, бүс нутгийн эрчим хүчний хангамжийг нүүрстөрөгчгүйжүүлэхэд зарцуулагдах юм. 60 сая нь далайн аюулгүй байдалд, 15 сая нь Covid-19 болон амьсгалын замын бусад халдварт өвчнийг эрт илрүүлэхэд зориулагдана гэж албаны хүн хэлжээ. Түүнчлэн дижитал эдийн засаг, хиймэл оюун ухааны хуулинд ч мөн зориулах аж.

Дээрх 150 саяын амлалтаас гадна Байден “Илүү дээр ертөнцийг бүтээе” нэртэй дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон “Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоо” гэсэн санаачлагууд дээр ажиллаж байна. Мөн АНУ-ын эргийн хамгаалалтаас бүс нутагт усан онгоцоо байрлуулна" гэв. Үүний зорилго нь Хятадын хууль бус загасчлалаас бүс нутгийг хамгаалах, эсэргүүцэх аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж