“Apple” хамгийн үнэ цэнтэй компанийн байр сууриа алдлаа

Хуучирсан мэдээ: 2022.05.13-нд нийтлэгдсэн

“Apple” хамгийн үнэ цэнтэй компанийн байр сууриа алдлаа

“Apple” хамгийн үнэ цэнтэй компанийн байр сууриа алдлаа

Технологийн хувьцаанууд их хэмжээгээр зарагдаж байгаа энэ үед “Apple” дэлхийн хамгийн үнэ цэнтэй компанийн байр сууриа алджээ. Саудын Арабын газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэгч “Aramco” бараг хоёр жилийн дараа анх удаа “iPhone”  үйлдвэрлэгчийг тэргүүлэв.

Хөрөнгө оруулагчид эрсдэл багатай хөрөнгө рүү шилжихийн хэрээр технологийн компанийн хувьцааг зарж байна. Биткойн, бусад томоохон криптовалютууд болон дижитал хөрөнгийн үнэ мөн огцом унасаар байна.

Нью-Йоркт "Apple"  компанийн хувьцааны үнэ 5 хувиар буурч, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2.37 их наяд ам.доллар буюу 1.94 тэрбум фунт стерлинг болжээ. Энэ нь 2.42 тэрбум долларын үнэлгээтэй байсан "Apple” газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэгч "Aramco"-д дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компанийн байр сууриа алдсан гэсэн үг.

“Aramco” 2020 оноос хойш анх удаа тэргүүлж байна. Энэ онд түүхий газрын тос, байгалийн хийн үнэ өссөний улмаас эрчим хүч үйлдвэрлэгчдийн хувьцаа өссөн байна. Үүний зэрэгцээ “Apple”-ийн хувьцаанууд он гарснаас хойш бараг 20 хувиар унажээ. АНУ-ын инфляци сүүлийн 40 гаруй жилийн дээд түвшинд дөхөж байгааг албан ёсны мэдээллээр харуулсны дараа Лхагва гаригт Нью-Йоркт технологийн "Nasdaq"-ийн хувьцааны үнэ 3.2 хувиар буурч хаагдсан байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж