Наадмын найруулагчаар Н.Наранбаатарыг сонгожээ

Хуучирсан мэдээ: 2022.05.13-нд нийтлэгдсэн

Наадмын найруулагчаар Н.Наранбаатарыг сонгожээ

Наадмын найруулагчаар Н.Наранбаатарыг сонгожээ
НЭМЭЛТ:
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр /2022.05.13/ хуралдаж, энэ жилийн наадмын найруулагчийг сонгожээ. Тодруулбал, Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар ажиллахаар болсон байна.
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр /2022.05.13/ хуралдаж, энэ жилийн наадмын найруулагчийг сонгоно. Комисс үдээс хойш хуралдах хуваарьтай байгаа аж.

Баяр наадмын комиссоос Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчийг сонгон шалгаруулдаг. Жил жилийн баяр наадмыг хэн найруулах нь олны сонирхлыг татаж, багагүй хэл ам дагуулсаар ирсэн. "Энэ жил нийт 19 найруулагчаас хамгийн олон санал авсан уран бүтээлч энэ жилийн наадмыг найруулна" гэж Соёлын яамнаас мэдээлсэн юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид хариуцахаар болжээ.

Ардын хувьсгалын 101 жилийн ойн баяр наадмыг 100 жилийн ойтой нь хамтатган өргөн дэлгэр тэмдэглэхээр Засгийн газраас төлөвлөж байгаа билээ. Учир нь, монголчууд хоёр жил шахам наадмаа тэмдэглээгүй юм. Тодруулбал, 2020 оны баяр наадмыг цомхон хүрээнд "13 дугаар зуун" цогцолборт үзэгч, наадамчин олонгүйгээр зохион байгуулж байв. Харин 2021 онд баяр наадам тэмдэглэхийг Засгийн газраас хориглосон.

Өмнө нь 2016, 2017, 2018 оны баяр наадмыг Н.Наранбаатар, харин 2019 оны наадмыг Г.Цоггэрэл, 2020, 2021 оны наадмыг Б.Баатар нар найруулсан.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газраас Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн барихаар тогтсон. Тус хуулийг шинэчлэн баталснаар,

    • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах эрх зүйн орчин боловсронгуй болно.
    • Үндэсний их баяр наадмаар барилдах бөх, уяач, сур харваач болон шагай харваачийн эрх, үүрэг тодорхой, хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизм боловсронгуй болно.
    • Допинг хэрэглэсэн бөх, харваач, уяач, тэдгээрийн багш, дасгалжуулагч, дэвжээ зэрэгт хариуцлага тооцох олон улсын механизм бүрдсэнээр допинг хэрэглэх нь багасч, үүнээс үүдэлтэй баяр, наадмыг маргаангүй зохион байгуулах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж