АНУ тэргүүтэй 19 орны цэргүүд нэгдэж, дайны сургуулилалт хийв

Хуучирсан мэдээ: 2022.05.13-нд нийтлэгдсэн

АНУ тэргүүтэй 19 орны цэргүүд нэгдэж, дайны сургуулилалт хийв

АНУ тэргүүтэй 19 орны цэргүүд нэгдэж, дайны сургуулилалт хийв

НАТО 19 орны мянга мянган цэргийг нэгтгэж, дайны сургуулилалтад оролцуулснаараа Владимир Путинд хүч чадлаа харуулав. Тодруулбал, Хойд Македони дахь “The swift response 22” цэргийн сургуулилалтад АНУ, Их Британи, Франц, Итали болон бусад холбоотон орноос 4500 цэрэг оролцож байна.

Европ тив даяар таван байршилд, ижил төрлийн цэргийн сургуулилалт энэ сард болж байна. Шүхрээр буух, нисдэг тэргээр агаарын довтолгоо хийх зэргээр сургуулилалт явагдаж буй. Түүнчлэн Эстони-Латвийн хил дээр энэ сард 18 мянган НАТО-гийн цэрэг цугларч, хамгийн том цэргийн сургуулилалт хийж байна. Энэ нь дөрвөн жил тутамд болдог үйл ажиллагаа юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд Албани, Франц, Грек, Итали, Хойд Македони, Монтенегро, Их Британи, АНУ гэсэн орнуудаас Хойд Македонид болдог сургуулилалтад оролцжээ.

Финланд улс НАТО-гийн цэргийн эвсэлд нэгдэх хүсэлтээ илэрхийлсэн. Хэрвээ Финланд нэгдсэн тохиолдолд ОХУ-ын хил дагуух НАТО-гийн газар нутаг 1200-2500 км болж тэлэх юм.

Хойд Македонийн хувьд албан ёсоор 2020 оны гуравдугаар сард НАТО-д элссэн. 1.8 сая хүн амтай Балканы жижиг орон 8000 гаруй идэвхтэй цэргийн алба хаагчтай. Цэргийн сургуулилалтын зорилго нь гишүүн орнууд болон холбоотнуудын хуурай газраар томоохон байлдааны ажиллагаа явуулах чадварыг харуулах юм.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
27
ТэнэглэлТэнэглэл
9
ГайхмаарГайхмаар
8
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж