Хойд Солонгост Covid-19-өөр 6 хүн нас барж, 350 мянган хүн өвчилжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.13-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост Covid-19-өөр 6 хүн нас барж, 350 мянган хүн өвчилжээ

Хойд Солонгост Covid-19-өөр 6 хүн нас барж, 350 мянган хүн өвчилжээ

Хойд Солонгос улсад Covid-19 цар тахлын халдвар бүртгэгдэж, орон даяар хөл хорио тогтоосон талаар өчигдөр мэдээлсэн. Тус улсад цар тахлын халдвараар зургаан хүн нас барж, нийтдээ 350 мянга гаруй хүн өвчилсөн талаар Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Хойд Солонгост өнөөдөр 18 мянган шинэ тохиодол бүртгэгдсэн нь "өмнөх өдрөөс бага" гэж тус агентлаг онцолсон байна. Түүнчлэн цар тахлын халдвараар нас барсан зургаан хүний нэг нь омикроны "BA.2" дэд хувилбараар халдварласан нь тогтоогджээ.

Пёньяны төрийн мэдээллийн агентлаг "өмнөх өдрөөс бага" гэж мэдээлснээс дүгнэвэл Хойд Солонгост цар тахлын халдвар өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр тархсан байх магадлалтай байна. Өнөөдрийн байдлаар цар тахлын халдвараар өвчилсөн 187800 хүнийг тусгаарлан эмчилж байгаа аж.
Эрүүл мэндийн дэд бүтэц муу, өлсгөлөн ядуурал ихтэй зэргээс шалтгаалан Хойд Солонгост цар тахлын халдвар илүү олон хүний амь насыг авах эрсдэлтэй гэж шинжээчид дүгнэж буй. Тус улсад Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт явуулсан эсэх нь ч тодорхойгүй. Тухайлбал, "Ковакс" хөтөлбөрөөс өнгөрсөн хоёрдугаар сард Хойд Солонгост тодорхой тооны вакцин хүртээхээр шийдвэрлэсэн ч Пёньян тээвэрлэн авах нөхцлийг зохион байгуулаагүй аж.
Цар тахал хөгжингүй орнуудад ч хүнд байдал үүсгэж, олон сая хүнийг өвчлүүлсэн билээ.
Удирдагч Ким Жон Ун өчигдөр Хойд Солонгосын Халдварт өвчнөөс сэргийлэх төрийн онцгой байдлын удирдах газарт ажилласан байна. Тэрбээр "Энэ бол манай намын өмнө тулгарсан хамгийн хүнд даалгавар, чухал сорилт" гэж онцолжээ. Үүний дараа Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн хороо хуралдаж, бүх хотын орох, гарах хөдөлгөөнийг зогсоож, халуурах, эсвэл хэвийн бус шинж тэмдэг илэрсэн бүх хүнд өөрийгөө тусгаарлахыг үүрэг болгосон байна.
Үүний зэрэгцээ хөрш Хятад улсаас Хойд Солонгост цар тахалтай тэмцэхэд нь туслахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Хойд Солонгос дэлхийн олон оронд цар тахлын халдвар тархаж эхэлмэгц 2020 оны нэгдүгээр сард хилээ хаах арга хэмжээ авсан. Үүний улмаас эдийн засгийн байдал нь хүндэрч, өлсгөлөн улам газар авсан гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж буй юм.
Эх сурвалж: CNN
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж