Монгол, Их Британи агаарын харилцааны хэлэлцээр байгуулах уу?

Хуучирсан мэдээ: 2022.05.13-нд нийтлэгдсэн

Монгол, Их Британи агаарын харилцааны хэлэлцээр байгуулах уу?

Монгол, Их Британи агаарын харилцааны хэлэлцээр байгуулах уу?

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Их Британи Умард Ирландын нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт өчигдөр (2022.05.12) Улаанбаатар хотод болов. Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Их Британийн талаас Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Ази, Ойрхи дорнодын асуудал хариуцсан Төрийн сайд Аманда Миллинг нар тэргүүлжээ.

Зөвлөлдөх уулзалтаар талууд Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэн хэлэлцэж, цаашид хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тэр дундаа ирэх 2023 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг хамтран тэмдэглэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг зохион байгуулах талаар санал солилцсон байна.

Мөн Монгол, Британийн хооронд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэх нь хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг талууд онцолжээ. Түүнчлэн талууд олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцож, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн санал, санаачилгуудын талаар ярилцав.

Монгол Улсыг 2021 оноос Их Британийн импортын барааны тарифын хөнгөлөлтийн систем болох "сайжруулсан нөхцөл”-д хамруулсан билээ. Цаашид эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Талууд уулзалтын үеэр тээврийн харилцааг дэмжих зорилгоор агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж