"ОХУ-ын ЭСЯ-ны үйлдлийг иргэний хувьд буруушааж байна"

Хуучирсан мэдээ: 2022.05.13-нд нийтлэгдсэн

"ОХУ-ын ЭСЯ-ны үйлдлийг иргэний хувьд буруушааж байна"

"ОХУ-ын ЭСЯ-ны үйлдлийг иргэний хувьд буруушааж байна"

ХҮН намын Хууль, эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга, хуульч Д.Үүрцайхаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-ХҮН нам баруун төвийн үзэл баримтлалтай болсноо зарласан. Уг шийдвэрийг эсэргүүцэж, та намаасаа гарч байгаа гэв үү?

-Хөдөлмөрийн үндэсний нам дөрөвдүгээр сарын 30-нд намынхаа их хурлыг хийгээд, намын нэр, үзэл баримтлал, дүрэмдээ тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулсан. Их хурлаар зүүн төвийн социал демократ үзэл баримтлалтай байж байгаад баруун төвийн үзэл баримтлалтай болгож өөрчилсөн. Ийнхүү өөрчилсөнтэй холбогдуулаад миний бие баруун төвийн үзэл баримтлал байж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Өмнө нь намын удирдлагын түвшинд тодорхой хэмжээнд ярилцаад, төвийн үзэл баримтлалтай болохоор яригдаж байгаад, эцэстээ баруун төвийн болгосон учраас миний хувьд цаашдаа энэ намд байх боломжгүй юм байна хэмээн үзэж, намаас гарах хүсэлтээ өгсөн. Намын зохих шатны байгууллагууд шийдвэрээ гаргах ёстой. Одоогоор шийдвэрээ гаргаагүй байна. УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгуулийн тогтолцооны суурь алдаа, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг засах ёстой гэдэг санаачилга гаргаж буй. Энэ бол миний хувийн үзэл бодол, аль нэг улс төрийн намын үзэл баримтлалаас үл хамааран эрх ашиг, эрэмбийн хувьд Монголын асуудал учраас дэмжээд, оролцоод явж байна.

-ХҮН нам баруун төвийн үзэл баримтлал руу шилжсэн. Яагаад нэр, үзэл баримтлалаа солих болов. Таны хувьд үзэл баримтлалаа солих хэрэггүйг хэлсэн ч намын гишүүд хүлээж аваагүй юм байна?

-Үзэл баримтлалаа өөрчлөх асуудал удаан хугацаанд хэлэлцэгдсэн асуудал. Өнөөдөр төр данхайсан, халамжийн бодлого хавтгайрсан нөхцөлд хувийн хэвшлийг дэмжих бодлого байж болно. Гэхдээ баруун төвийн үзэл баримтлалтай болж болохгүй гэдэг байр суурьтай байсан. Харамсалтай нь, олонхоороо шийдсэн. Ерөнхийдөө намын үзэл баримтлал, доторх бодлогын хувьд хуучин байсан хүнээ дээдлэх, хүнээ хөгжүүлэх бодлого бий. Гэхдээ илүү бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэл рүү өөрчилж буй. Миний хувьд цаашдаа баруун төвийн баримтлалтай гээд нэрлэчихээр олон нийтээс барууны бодлого нэхэх шахалтад орох учраас өөрчлөхгүй байгаач ээ гэсэн хүсэлт гаргаж байсан.

-Танай нам "Өөрсдөө хэмнэ, үгүй бол тар" гэдэг жагсаал зохион байгуулсан. Хэр үр дүнтэй жагсаал болсон гэж харж байна вэ? Зарим нь МАН-ын захиалсан жагсаал гэж хардаж байна. Үүнтэй санал нийлэх үү?

-Тэр хүмүүст хардах эрх нь бий. Гэхдээ аль нэг намын эрх ашиг биш, дэлхийд болж буй үйл явдал, хөрш орнуудад үргэлжилж буй асуудлыг харахад дарангуйлал руу шилжвэл ямар аюултай вэ гэдгийг бүгдээрээ харлаа. Тэгэхээр тогтолцооны өөрчлөлтийг хийхгүй бол цаашдаа нэг намын тогтолцоотой байх уу гэдэг асуудал яригдаж байна. Өөрөөр хэлбэл, Монгол цаашдаа байх уу, тусгаар тогтнол хэрхэн бэхжих вэ гэдгийг аль ч нам үл харгалзан, өөрчлөлт хийх ёстой. Ингэхийн тулд санал бодлоо гаргаж, шахаж ажиллах шаардлагатай. Тэгэхгүй бол тойргийн төсвөөс хэзээ ч гарахгүй. Ирээдүйн 30 жилээ алдахад хүрнэ.

-ОХУ-ын Элчин сайдын яамнаас Ялалтын баярыг угтаж парад зохион байгууллаа. ХҮН энэ талаар ямар байр суурьтай байна вэ. Эсэргүүцэж албан бичиг гаргах уу?

-ХҮН намын хувьд эхнээсээ тодорхой байр суурьтай байсан. Гадаад бодлогын асуудал бол улс төрийн намуудын гаргаж тавьдаг асуудал биш. Намууд гадагшаа нэг цонхны бодлоготой байх ёстой. Өөрөөр хэлбэл, гадаад бодлогын асуудалд Засгийн газар нэг цонхоор харилцах ёстой. Тиймээс гадаад бодлогын асуудлаар ХҮН нам байр суурь илэрхийлэхгүй гэж ойлгосон. Харин гишүүд, хувь иргэний хувьд үзэл бодлоо илэрхийлэх нь чөлөөтэй. Миний хувьд дипломат ёсонд харш гэдэг үүднээс ОХУ-ын Элчин сайдыг буруушааж байна. Ийм байж болохгүй. Дарангуй, дээрэнгүй үйлдэл, үйл ажиллагаа боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж