Хуучин хувцасны соёл түгээн дэлгэрүүлэх зорилготой "Toirogdii weekend 2022" эвент болох гэж байна. "Зориг сан" болон Швейцарын Хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлдэг "Оюутны тэтгэлэгт" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг хуучин хувцасны соёл түгээх зорилготой "Second Hand" төслийн багийн хамт олон “Toirogdii weekend 2022” эвентийг "Тойрог" дэлгүүртэй хамтран тавдугаар сарын 14-ний өдөр буюу энэ хагас сайнд Фантам дээр 13:00-20:00 цагийн хооронд зохион байгуулах ажээ.
Энэхүү эвент дээр “Second Hand” төслийн багийн бэлтгэсэн 2 өртөөгөөр та зочлох боломжтой. Үүнд:
- Хандивын өртөө-Алслагдсан хөдөө орон нутгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 0-12 насны хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгөх зорилготой “Домч найз” аяны хүрээнд өөрийн ашигладаггүй чихмэл тоглоом, хуучин үлгэрийн ном, хуучин хувцсаа хандивлахыг уриалж байна.
- Фото зургийн уралдаан- Өөрийн зургийг авахуулан уралдаанд оролцох боломжтой. Хамгийн их like, цуглуулсан загварлаг эрэгтэй, эмэгтэй тус бүр нэгийг шалгаруулан, "Тойрог" дэлгүүрээр үйлчлүүлэх эрхийн бичиг олгоно.
Мөн "Тойрог" дэлгүүр өөрсдийн хайрлаж эдэлсэн хувцаснуудтайгаа, Retoirog залуус хэрхэн гар доорх зүйлсээр Diy Custom Design хийдэг талаар, ШКАF-ын шидтэн болон минионууд "Naimaalжahuu" өртөөгөөрөө нэгдэж байна.
Event link– https://facebook.com/events/s/toirogdiii-weekend-vol-1/744594883640178/
Second Hand төсөл page link — https://www.facebook.com/hoyrdahibolomjurgeljbaidag/
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ