Энэтхэг хос хүүгээ шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2022.05.13-нд нийтлэгдсэн

Энэтхэг хос хүүгээ шүүхэд өгчээ

Энэтхэг хос хүүгээ шүүхэд өгчээ

Энэтхэгийн тэтгэвэрт гарсан нэгэн хос ганц хүү нь ач хүүхэдтэй болгож чадаагүйн улмаас сэтгэлийн дарамтад орсон гэж үзэн, 500 мянган фунт стерлинг нэхэмжлэн хүүгээ шүүхэд өгчээ. Сажнеев Прасад 61 настай, түүний эхнэр 57 настай Садхана нар хүү Шри Сагар болон түүний эхнэр Шубханги нарын эсрэг өргөдөл гаргажээ. 

Гэрлэлтийг зохион байгуулж, өв залгамжлагчтай болохын төлөө хүү, бэргэнээ  бал сараар нь Тайланд руу аялуулсан гэж Сажнеев хэлсэн байна. Шри, Шубханги хоёр жилийн дотор хүүхэдтэй болох, эсвэл нэхэмжлэлээ төлөх ёстой гэж эцэг, эх нь мэдэгджээ.

Хүү нь нисгэгч бөгөөд  эцэг эх нь багагүй зардлаар АНУ-д сургасан аж. Гэвч 2007 онд эдийн засгийн хямрал нисэхийн салбарт багагүй нөлөөлсөн тул хүү Шри Энэтхэг рүү буцаж иржээ. Тэрбээр Энэтхэгт нисгэгчээр ажиллаж байсан бөгөөд эхнэр Шубхангитай 2016 онд гэр бүл болсон байна.

Ээж, аав нь хосуудад 63.000 фунт стерлингийн үнэ бүхий Audi автомашин бэлэглэж, таван одтой зочид буудалд хийсэн тансаг хуримын ёслолын зардлыг нь төлжээ. Тэд хүүгээ төрснөөс хойш 25 сая рупи (265.000 фунт) зарцуулсан гэж мэдэгджээ. Эцэг, эх нь одоо яг ижил хэмжээний мөнгө буюу дахин 25 сая рупигийн  хохирол учруулсан гэж үзэн, түүнийгээ буцааж авахыг хүсч байгаа аж.

"Бид түүнийг өсгөхийн тулд мөрөөдлөө алсан" гэж Сажнеев "National World" сэтгүүлд ярьжээ. Тэрбээр “Өвөө, эмээ болох нь эцэг, эх бүрийн мөрөөдөл байдаг. Бид өвөө, эмээ болохыг олон жил хүссэн. Гэвч хүү минь одоо хүртэл хүүхэдтэй болохгүй байгаа нь биднийг дарамтад оруулж байна" гэсэн байна. Мөн “Бид хүү болон түүний эхнэрийг хүүхэдтэй болгох гэж оролдсон боловч тэд бидний шаардлагыг огт тоосонгүй. Бид ач, зээгээ ч харахгүй үхнэ гэдгээс зүрх шархалж байна” гэж нэмж ярьжээ.

Сажнеев мөн шүүхэд өгсөн мэдүүлэгтээ "Миний хүү гэрлээд зургаан жил болж байгаа ч тэд хүүхэдтэй болохыг төлөвлөөгүй байна. Ядаж л цагийг өнгөрөөх ач зээтэй болчихвол бид өвчин зовлонгоо тэвчих болно. Бид бас байшингаа барихын тулд зээл авах шаардлагатай байсан, одоо бид санхүүгийн маш их бэрхшээлийг даван туулж байна. Бид ач, зээгүй амьдарч байгаа болохоор сэтгэл санааны хувьд ч их хямарч байна” гэжээ. Харидвар дүүргийн шүүхэд ирүүлсэн хэргийг "сэтгэлийн дарамт, хүчирхийлэл" гэх жагсаалтад оруулсан байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
10
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж