Ньюс хөтөч: Монгол, Японы “Golden week” бизнес экспо болно

Хуучирсан мэдээ: 2022.05.13-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Монгол, Японы “Golden week” бизнес экспо болно

Ньюс хөтөч: Монгол, Японы “Golden week” бизнес экспо болно

Ньюс агентлаг 2022.05.13-ны Баасан гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна. 

09.00 ЦАГТ

-“Мишээл экспо” төвд “Golden week” Монгол, Японы бизнес экспо болно. Утас:88039570, 99103264

-МУИС-ийн Нээлттэй өдөрлөг болно.

9.30 ЦАГТ

-ЭМЯ-наас Олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлнэ. Утас: 91118403, 99741854

-МУИС-ийн хичээлийн III байранд доктор, дэд профессор Б.Ундрах, Поул Эрик Нилсэн нар сэтгүүлчдэд зориулан сургалт зохион байгуулна.

10.00 ЦАГТ

-УИХ-ын чуулган хуралдана.

-МҮХАҮТ-д Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төслийн хурал болно. Утас: 80486690, 88024059

11.00 ЦАГТ

-“Шангри-Ла” зочид буудалд “Унгарын соёлын өдрүүд” эхэлнэ.

-“Хэвлэлийн хүрээлэн”-д Монголын "Эмнести Интернэшнл"-ээс "Цар тахал ба хууль сахиулах ажиллагаа" мониторингийн тайланг танилцуулна.

12.00 ЦАГТ

-Үндэсний мэдээллийн төв”-д Ажилчдын хөгжлийн нэгдсэн холбооноос Барилгын компаниудыг хар жагсаалтад оруулах “Монгол хүч-2050” төслийн талаар мэдээлнэ.

13.00 ЦАГТ 

-"Ялалт плаза"-д "Монголын дуу оруулахуйн урлагийн холбоо"-ны нээлт болно.

-"Пума Империал" зочид буудалд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос “Гэр бүл-хамтын үүрэг” хэлэлцүүлэг зохион байгуулна.

14.00 ЦАГТ

-МУБИС-ийн хичээлийн III байранд нийслэлийн болон орон нутгийн 20 сургуульд дотооддоо үйлдвэрлэн, зохион бүтээсэн физикийн хичээлийн багаж, хэрэглэгдэхүүн гардуулна. Утас: 80048494

-БШУЯ-нд “Багш” картын үйлчилгээг нээж, санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Утас: 88024059

-Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 153 дугаар сургуульд XII ангийн сурагчдад зориулсан “Сонирхолтой байгалийн ухаан” өдөрлөг болно. Утас: 90096669

-ОБЕГ-ын Соёлын төвд “Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачлага” эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааны шилдгүүдийг тодруулна. Утас: 86150069

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж