Т.Доржханд: Тогтолцооны өөрчлөлтийг иргэд дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.12-нд нийтлэгдсэн

Т.Доржханд: Тогтолцооны өөрчлөлтийг иргэд дэмжиж байна

Т.Доржханд: Тогтолцооны өөрчлөлтийг иргэд дэмжиж байна

УИХ хурлын гишүүн Т.Доржханд Үндсэн хууль, парламент, сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг дэмжсэн иргэдийн гарын үсгийг цуглуулж, УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн талаараа мэдээлэл хийлээ.


Тэрбээр, " “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” гэдэг эсэргүүцлийг өмнөх долоо хоногт талбай дээр хийх үеэр  сонгуулийн тогтолцоогоо өөрчилье гэсэн  санаачилгыг гаргаж тавьсан.  Өнгөрсөн тав хоногийн хугацаанд Монгол Улсын бүх аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдийн иргэдтэй уулзаж, ярилцлаа. Яагаад бид нар тогтолцоогоо өөрчлөх ёстой юм бэ? Яагаад энэ парламентын ардчиллаа бэхжүүлэх ёстой юм бэ? Яагаад Сонгуулийн хуулийг өөрчилж, холимог системийг оруулах ёстой юм бэ?, Яагаад, яагаад гэдгийг иргэдтэйгээ уулзаж байгаад ярилцлаа.

Иргэд маш ихээр дэмжиж байна. Өнөөдрийн байдлаар долоо хоногийн хугацаанд 100,000 орчим гарын үсэг цуглаад байна. Улмаар 10 хавтас бүхий гарын үсгийг өнөөдөр УИХ-ын даргад хүлээлгэж өглөө. Иргэд Үндсэн хуулийн тогтолцоог яаралтай өөрчлөхийг дэмжиж байна. Яагаад энэ тогтолцоог өөрчлөх ёстойгоо харин иргэд ойлгохгүй байна. Мэдээлэлгүй байна, мэдээлэл өгөхөөр бүгд дэмжиж байна.

Тухайлбал, сонгуулийн тогтолцоо яагаад үр дүн муутай байна вэ? Яагаад энэ гишүүдийн тоог өсөх асуудлыг ярьсан юм бэ?, Яагаад  орон нутаг сумдынхаа тоог хязгаарлах асуудал яриад байгаа юм бэ?, Яагаад шинэ хотуудын асуудал яриад байгаа юм бэ? Яг ямар учиртай юм бэ гэдгийг иргэдтэйгээ дунд нь орж байгаад бас энгийн үгээр эдийн засгийн тооцоо судалгаатай ярихад иргэд маш ихээр дэмжиж байна. Ердөө бид нар иргэдтэйгээ уулзах л хэрэгтэй.

Өнөөдрийн энэ амьдрал маань иргэдийн хувьд хангалттай түвшинд байна уу, та нар амьдралдаа аз жаргалтай байна уу? 30 жилийн хугацаанд та нар ийм амьдралыг хүсч байна уу гэхэд бүгд гараа өргөхгүй байна. Ямар нэг юм болохгүй байна уу, яаж ийж байгаад энэ амьдралыг өөрчилчих юмсан гэхэд бүгд гараа өргөж байна. Тэгвэл асуудлыг чинь нэг нэгээр нь шийдэх юм уу, аль эсвэл тогтолцоогоор нь нэг нийтээр нь л шийдээд явсан нь  зөвтэй юм уу гэдэг ийм л сонголт байна.

Ийм байдлаар бид нар тогтолцооны өөрчлөлтийг хийе, Засгийн газрыг цомхон болгоё, бизнесээ хийе, гадна дотны хөрөнгө оруулалтуудыг татдаг байя, өөрсдийнхөө байгаа төсвийн эх үүсвэрээр 76-н тийшээ санхүүжүүлэхээсээ илүү урт хугацааны эдийн засагт хэрэгтэй бүтээн байгуулалтуудыг хийдэг байя, санхүүжүүлдэг байя. УИХ нь бодлого ярьдаг байя, үүнийг та дэмжиж байна уу гэхэд бүгд л дэмжиж байна. Мөн яагаад парламентын ардчилал гэж, яагаад нэг хүний засаглал биш юм бэ? Яагаад нэг намын засаглал биш юм бэ? Яагаад ардчилал хүний эрх ийм чухал юм бэ гээд ярихаар иргэд маань маш их дэмжиж байна.

Үүнд хот, хөдөөгийн ямар ч ялгаа алга. Иргэд маань энэ өөрчлөлтийг хийх нь зүйтэй юм байна, өнөөдрийн амьдралаараа бид нар 30 жил амьдрах нь боломжгүй байна аа. Гучин жил гэдэг бол хүний амьдралын нэг үе, тухайн хугацаанд хөгжсөн улсууд маш их байгаа. Тухайлбал, Өмнөд Солонгос улс 25 жилийн хугацаанд хөгжсөн байдаг юм. 1961 онд Өмнөд Солонгос улс хөгжлөөрөө Ази тивд араасаа нэг юм уу хоёрт  ордог байсан шүү. Израиль улсыг бүгдээрээ мэдэж байгаа, дайны дараа газар нутаг байхгүй гээд явж байсан, газар нутаг зааж өглөө. Тэр нь болохоор жижигхэн газар нутаг, намаг шалбаагтай дээр нь ялаа шавсан газар байсан. Ийм газар тэд төмсөө тарьж байна, технологи инновацид хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Бүтэн 20 жилийн дотор, өнөөдөр Израиль улс хөгжилтэй улс болсон. Дэлхийн банк санхүүгийн төвүүд, мөн хөрөнгө оруулалтын банкуудаар израиль, еврей хүмүүс байна. Тэгэхээр 20-30 жилийн хугацаанд хөгжсөн улс үндэстний сайн жишээнүүд дэлхий дээр дүүрэн байна.

Өмнөх 30 жил бид тодорхой түвшинд алдчихлаа. Гэхдээ дараагийн 30 жилд бид алдаа хийх эрх байхгүй. Ийм болохоор энэ тогтолцооны өөрчлөлтийг өнөөдөр хийх хэрэгтэй байна. Нийлүүлээд энэ бүхнийг бүхлээр нь шийдэх энэ ажлыг иргэд  маш их дэмжиж байна. Тэр агуулгаараа өнөөдөр цуглуулсан гарын үсгээ өгчихлөө.

УИХ-ын даргын зүгээс маш их хүндэтгэлтэйгээр хүлээж авлаа. Ийм богино хугацаанд ийм их гарын үсэг цуглаад,  иргэд ингэж их дэмжиж байна гэдэг бол хүлээлтээс давсан хэрэг байна. Тэгэхээр УИХ энэ шаардлагуудыг, иргэдийнхээ хүслийг хүлээж аваад ажил хэрэг болгоочээ гэсэн байдлаар, асуудлаа тавьсан. УИХ-ын даргын хувьд энэ асуудлыг хууль журмын дагуу Үндсэн хуулиар улс орныхоо сонгуулийн тогтолцоо болон холбогдох эдийн засгийн чухал асуудлуудаа шийдээд явъя  гэдэг дээр санал нэгдсэн" гэв.

Т.БАТДЭЛГЭР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж