Тариаланчдын дунд талбайн цахим түүх хөтлөх ажлыг явуулна

Хуучирсан мэдээ: 2022.05.12-нд нийтлэгдсэн

Тариаланчдын дунд талбайн цахим түүх хөтлөх ажлыг явуулна

Тариаланчдын дунд талбайн цахим түүх хөтлөх ажлыг явуулна

Зуны эхэн сар гарсан ч цас орж, хахир жавартай хүйтэн өдрүүд үргэлжилж байна. Энэ үед газар тариалангийн ажил цаг уурын нөхцөл байдалаас үүдэн саатах эрсдэлтэй байдаг. Мөн энэ жил хувьд хаврын тариалалтын явцын талаар ХХААХҮЯ-ны хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнэ-ээс тодрууллаа.

-Хаврын тариалалт эхэлсэн үү,  төлөвлөгөөндөө амжих уу?

-Төлөвлөгдсөн хэмжээнд  хаврын тариалантын бэлтгэл ажил хангагдаж эхэлсэн. Төмс хүнсний ногооны тарих явц тавдугаар сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар явж байна. Харин үр тарианы хувьд улсын хэмжээнд 25,000 га талбайд  энэ сарын 3-наас эхлээд 10-ны байдлаар улаанбуудай тариалсан байна. Хүнсний ногоо 300га, төмс 600 орчим га талбайд тариалсан гэсэн тоон мэдээлэл авсан.

-Цаг агаар хүйтэн байгаа нь  газар тариалангийн ажилд  хэрхэн нөлөөлөх вэ?

-Хаврын тариалангийн ажлын хувьд цаг агаарын нөхцөлтэй салшгүй  уяалдаатай байдаг. Улаан буудай болон төмсний  тариалалт  тавдугаар сарын 1-нээс 25-ны дотор явагдана. Хүнсний ногооны тариалалт таван сараас эхлээд зургадугаар сарын 10-нийг хүртэл хугацаанд хийхээр төлөвлөсөн. Энэ нь тухайн тариалантын бүсэд үүссэн цаг агаарын нөхцөл байдалаас ихээхэн хамаарна.

Хүнсний ногоо тариалдаг иргэн аж ахуй нэгжүүд үрсэлгээ бойжуулах ажлууд хийнэ. Хаврын эцсийн хүйтрэлт болсны дараа үрсэлгээгээ талбайд суулгах ажил хийнэ. Энэ нь голдуу сонгино, байцаа зэрэг навчит төрлийн хүнсний ногооны үрсэлгээ бойжуулалтыг хийнэ гэсэн үг. Энэ жилийн хувьд хаврын тариалант шаардагдах үрийн хүрэлцээ хангамжийг хангалттай сайн бүрдүүлсэн байгаа.

-Хөдөө аж ахуйг дэмжих сангаас ямар бодлого хэрэгжүүлж газар тариаланчтай хамтарч ажиллаж байна?

-Хөдөө аж ахуйг дэмжих сангаас үрийг ямар нэгэн урьдчилгаа төлбөр шаардахгүйгээр олгох ажлыг зохион байгуулж байна. Улаан буудай тариалдаг иргэн, аж ахуй нэгжүүд үрийг 30 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр үлдэгдэлээ намрын ургацаас нөхөн бүрдүүлж өгөх байдлаар авах бүрэн боломжтой.

-Хүлэмжийн аж ахуйг дэмжиж нарийн ногооны гаралтыг нэмэгдүүлэх ажил хэрхэн явагдаж байна вэ?

-Энэ жилийн хувьд хүнсний ногооны тариалалтыг  улсын хэмжээнд өнгөрсөн оны төвшинөөс 2250 га талбайгаар нэмэгдүүлэх төлөвлөлт хийсэн. Тус хүрээнд аймгууд, газар олгох ажлыг зохион байгуулсан. Мөн хөдөө аж ахуйг дэмжих сангаас хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хүлэмжийн хүнсний ногооны тариалалт дээр онцгой анхаарч байна.

Навчит ногооны үрийг хөнгөлөлтэй нөхцөлөөр олгосон. Мөн хүлэмжийн тариалалтыг нэмэгдүүлэх чиглэлээр цахилгааны  тарифийг хөнгөлөх шийдвэр бодлогын хүрээнд гаргасан юм.

Хуучин бол аравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 1-ний хооронд оройн 20:00 цагаас өглөөний 6:00 цаг хүртэл хөнгөлөлтэй байсан. Харин одоо арван сарын 25-ний өдрийн оройны 6:00 цагаас өглөөний 6:00 цаг хүртэл тодорхой хязгаартайгаар хөнгөлөх ажлыг хийгээд явж байна.

Бас хүлэмжийн ногооны технологи нэвтрүүлэх сургалтыг газар тариалан эрхлэгч нарт явуулсан. Хүнс хөдөө аж ахуйн яамнаас зохион явуулж байгаа чухал ажлын нэг нь тариаланчдыг бүртгэлжүүлэх явдал юм. Иймд талбайн цахим түүх хөтлөх ажлыг явуулна. Энэ хүрээнд 10 нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгоно. Мөн гарал үүслийг гэрчилгээг цахимаар олгох ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж