НӨАТ-ын сугалааг ирэх оноос дахин эхлүүлж магадгүй

Хуучирсан мэдээ: 2022.05.12-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын сугалааг ирэх оноос дахин эхлүүлж магадгүй

НӨАТ-ын сугалааг ирэх оноос дахин эхлүүлж магадгүй

Татвар төлөгчдийн бүртгэлжүүлж, далд эдийн засагт эргэлдэх мөнгийг бууруулах, татварын тэгш тогтолцоог сайжруулах зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг 2015 онд шинэчлэн баталж, 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар иргэдэд зориулсан НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголт, сугалааны тохирол гэсэн урамшууллыг бий болгосон юм. Гэвч 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Сангийн сайд Б. Жавхлан НӨАТ-ын сугалааг дөрөвдүгээр сараас эхлэн болиулна гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл Татварын Ерөнхий газрын татвар хураалтын удирдлага, аргазүйн дарга Р. Мягмаржав  НӨАТ-ын сугалааны урамшууллыг ирэх оноос шинэчилсэн байдлаар дахин эхлүүлэхээр төлөвлөж буйг мэдэгджээ.

Түүнчлэн тэрбээр цаашид ямар хэлбэрээр, урамшууллыг хэрхэн оновчтой тогтоох вэ зэргийг судлахаар Сангийн яамтай хамтран ажиллаж байгаа гэв.

НӨАТ-ын сугалаа явуулж эхлээд долоон жилийн хугацаа өнгөрсөн. Өнгөрсөн хугацаанд НӨАТ-ын сугалаа шударга бус явагддаг гэх хардлага олон гарч, IT  инженерүүд давуу байдлаа ашиглан олон удаа азтан болсон тохиолдол илэрч байв.

2021 оны байдлаар НӨАТ-ийн систем нь  1,2 сая хэрэглэгчтэйгээс 708,000 нь идэвхитэй хэрэглэгч, 40 орчим сугалааны тохирол явагдсанаас 408,000 нь азтан болжээ.

Т.БАТДЭЛГЭР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж