“The Kardashians” шоуны өчигдрийн дугаараар Хлое Кардашиан ээжийнхээ гэрээр зочлов. Кардашианыхны ээж Крис Женнер нь Лос-Анжелест 20 сая ам.долларын үнэтэй тансаг харшид амьдардаг. Ким Кардашианы минимал атлаа тансаг гал тогооны талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэхүү тансаг харш нь Хлое Кардашианы 17 сая ам.долларын үнэтэй газартай зэрэгцэж байрладаг. Уг хэсгийн газрыг 2011, 2012 онд дуучин Бритни Спирс түрээслэж байжээ. Анхны эзэмшигч нь барилгын магнат Рон Тутор гэх хүн байсан ба тухайн үедээ 20 мянган км/кв хэмжээтэй байшинтай байсан. Ким Кардашианы 60 сая ам.долларын үнэтэй харшаас Крис Женнерийнх холгүй ажээ.
Крис Женнерийн харш коктейл бар, задгай зуух, тунгалаг хаалгатай асар том хөргөгч, тансаг зочны өрөө зэрэгтэй. Түүнчлэн хөргөгчинд бүх төрлийн жимс ногоо дүүрэн байгааг бичлэгт харуулжээ. Байшингийн нийт талбай нь 83 мянган км/кв бөгөөд найман унтлагын өрөө, есөн угаалгын өрөө, найман машины гарааш, дасгалын заал, ажлын өрөө, усан сан, спа, кино театртай.
Хамгийн бага охин Кайли Женнер нь Холмби Хиллс дэх 36.5 сая ам.долларын үнэтэй харшид, Кортни Кардашиан Калабасас дахь 8.5 сая ам.долларын байшинд амьдардаг.
Эх сурвалж: MIRROR
Холбоотой мэдээ