Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг хөвгүүдэд хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.05.12-нд нийтлэгдсэн

Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг хөвгүүдэд хийнэ

Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг хөвгүүдэд хийнэ

Улс даяар бүх насныхан хамрагдах эрт илрүүлгийн үзлэг оношилгоо эхэлсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас тухай бүрд нь тайлбар мэдээлэл өгч байгаа. Нийт дөрвөн багцын хүрээнд иргэд шинжилгээнд хамрагдаж, ямар нэгэн өвчний онош тогтоогдвол дараагийн шатлал руу явах юм. Эрт илрүүлгийн хүрээнд салбар яамнаас өгч байгаа мэдээллээр 30-аас дээш насны эмэгтэйчүүд заавал үзлэг, шинжилгээнд хамрагдах хэрэгтэй гэв. Учир нь сүүлийн жилүүдэд умайн хүзүүний хорт хавдраар өвдсөн тохиолдол ихэсчээ.

Тодруулбал, 2021 оны эрүүл мэндийн статистикаас харвал зонхилон хавдрын тавдугаарт умайн хүзүүний хорт хавдар орж байна. Эмэгтэй хүйсийн хувьд элэгний хорт хавдрын дараа хоёрдугаарт жагсч буй аж.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр:

-Жилд 400 орчим эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож, 150 орчим нь нас барж байна. 2020 онд 480, өнгөрсөн онд 312 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож, 157 эмэгтэй нас барсан. Гэтэл умайн хүзүүний хорт хавдар хожуу үедээ оношлогдсон ч мэс засал, туяа, химийн эмчилгээгээр эдгэрэх боломжоороо нэгдүгээрт ордог. Умайн хүзүүний хорт хавдраар 35-39 насныхан гол төлөв өвдөж байна. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор 9-13 насныханд сайн дурын үндсэн дээр вакцин хийдэг.

Гэвч жилд 1000 хүрэхгүй хүүхэд вакцинд хамрагдаж байгаа учраас өсвөр насны эрэгтэй хүүхдүүдэд хийхээр төлөвлөж байна.

Учир нь хөвгүүд насанд хүрээд умайн хүзүүний хорт хавдрын тээгч болох эрсдэлтэй байдаг. Тиймээс хөвгүүдийг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Умайн хүзүүний хорт хавдар сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа учраас вакцинжуулалтыг идэвхжүүлэх хэрэгтэй.

Насанд хүрэгчид ч мөн өөрийгөө вирусын халдвартай эсэхийг шинжилгээнд хамрагдаж мэдэх боломжтой. Үүний дараагаар урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах боломжтой.

Мэргэжлийн эмч нарын зөвлөж байгаагаар умайн хүзүүний хорт хавдрын эмнэл зүйн шинж нь хожуу шатандаа илэрдэг. Хэрэв хожуу үедээ илэрвэл мэс заслын хагалгаа хийх боломж байдаггүй аж. Тэгэхлээр туяа болон химийн эмчилгээ хийдэг байна. Одоогоор улсын хэмжээнд хавдрыг илрүүлэх, эмчлэх нэг төв байгаа учир хүний нөөц хүрэлцэхгүй буй. Тиймээс урьдчилан сэргийлэх вакцинд иргэд, өсвөр насныхныг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж