Гадаадын иргэд Монголд үнэгүй вакцинд хамрагдах боломж нээлттэй

Хуучирсан мэдээ: 2022.05.12-нд нийтлэгдсэн

Гадаадын иргэд Монголд үнэгүй вакцинд хамрагдах боломж нээлттэй

Гадаадын иргэд Монголд үнэгүй вакцинд хамрагдах боломж нээлттэй

Өмнөд Африкт Covid-19-ийн шинэ давалгаа үүссэн, ЭМЯ-ны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс ирэх наймдугаар сард Монголд цар тахлын шинэ давалгаа дахин гарч болзошгүй тул амны хаалтаа аль болохоор тайлахгүй байхыг зөвлөж буй юм.  Шинэ давалгаанаас урьдчилан сэргийлэх талаар Монгол Улс ямар арга хэмжээ авч байгааг ЭМЯ-ны Хэвлэлийн албаны дарга Б.Ууганбаяраас тодрууллаа.

-Өмнөп Африк цар тахлын шинэ төрөл бүртгэгдэж, энэ нь ирэх наймдугаар сард Монголд тархаж магадгүй гэсэн болгоомжлол байна. Тэгэхээр гадаадаас ирж байгаа иргэдэд ямар шаардлага, шалгуурыг ЭМЯ-наас тавьж байгаа вэ?

-Гадаадаас ирж байгаа иргэдэд ямар нэгэн шалгуур, хориг тавихгүй. Хоёр сарын өмнөөс хоригуудыг цуцалсан.

-Монгол Улс гаднаас ирж байгаа иргэдийг үнэ төлбөргүй вакцинжуулахаа зарласан. Энэ хэвээрээ юу?

-Хэвээрээ,  Монгол Улсын иргэд болон Монголд ирж байгаа гадаадын иргэд үнэ төлбөргүй вакцинжуулалтад хамрагдах боломж нээлттэй.

Дашрамд дурдахад, Монгол Улсын хэмжээнд Covid-19 өвчлөлийн нийт батлагдсан тохиолдол 922717 хүрч, цар тахлаас болж 2112 хүн нас барсан. Сүүлийн  24 цагт 45 хүнээс халдвар илэрсэн байна. Улсын хэмжээнд 307 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнөөдөр эмнэлгээс 37 хүн гарсан бол гэрийн хяналтаас гарсан 101 хүн гарчээ. Нийтдээ 2.1 сая хүн хоёр дахь тундаа хамрагдсан байна.

Т.БАТДЭЛГЭР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж