"Украин руу дайрсан нь Европ төдийгүй Азийг хамарсан зөрчил"

Хуучирсан мэдээ: 2022.05.12-нд нийтлэгдсэн

"Украин руу дайрсан нь Европ төдийгүй Азийг хамарсан зөрчил"

"Украин руу дайрсан нь Европ төдийгүй Азийг хамарсан зөрчил"

Японы ерөнхий сайд Фүмио Кишида өнөөдөр /2022.05.12/ Европын холбооны түншүүдтэй Токио хотноо уулзав. Тэд Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг чөлөөт, нээлттэй бүс болгох, эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтран ажиллахын зэрэгцээ Украин дахь дайныг зогсоохын тулд Оросын эсрэг хатуу арга хэмжээ авахаар тохиролцжээ.  Япон ба Европын холбоо нь хоёр жил тутамд дор хаяж нэг удаа дээд хэмжээний уулзалт зохион байгуулдаг. Хамгийн сүүлд цахим хэлбэрээр 2021 оны тавдугаар сард хуралджээ.

Еврокомиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен уулзалтын дараа хэвлэлд ярилцлага өгсөн. Тэрбээр БНАСАУ-ын заналхийллийг онцлон тэмдэглэж, бүс нутагт илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хүсч байна гэлээ. Европын зөвлөлийн дарга Чарльз Мишель мөн Япон, Европын холбоог хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг уриалжээ.

“Орос улс Украин руу довтолсон нь Европ төдийгүй Ази тивийг хамарсан олон улсын дэг журмыг зөрчиж буй үйлдэл. Улс орнуудын хамтын ажиллагаа бол тансаглал биш амин чухал хэрэгцээ гэдгийг дайн харууллаа” гэж Кишида хэлэв.

Талууд дэд бүтцийн салбар болон дижитал технологи хөгжүүлэх, хагас дамжуулагч зэрэг материалын нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.

Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн асуудлаар Европын холбоо нь Япон, АНУ тэргүүтэй бусад улстай хамтран ажиллахаар зориж буй. Энэ хүрээнд хамтын ажиллагааныхаа гол чиглэлийг аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөөр тодорхойлж байна.

Эх сурвалж: KYODO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж