Монголд ипотекийн зээлийн хүү 6 хувь байгаа нь бусад улс орнуудтай харьцуулсан ч, зах зээл дээрх иргэдийн зээлийн дундаж хүүтэй харьцуулсан ч бага түвшин юм.
Баримт 1: Монголд хэрэгжиж буй ипотекийн зээлийн хүү бусад улс орнуудтай харьцуулахад өндөр биш байна. Тухайлбал, АНУ, БНХАУ зэрэг дэлхийн тэргүүлэх эдийн засгуудад моргейжийн зээлийн хүү 5 хувь орчим байна. Харин хөгжиж буй томоохон эдийн засгууд болох Бразил, Индонез зэрэг улсуудад хүү 9-10 хувь байна.
Баримт 2: Арилжааны банкуудын иргэдэд олгосон зээлийн дундаж хүү 2022 оны гуравдугаар сарын байдлаар 14.9 хувь байна. Энэ нь Монголд хэрэгжиж буй хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн хувьд 14.9%-6%=8.9 нэгж хувийн хүүний зардлын хэмнэлт юм. Өөрөөр хэлбэл, 10 сая төгрөгийн зээл тутамд 890 мянган төгрөгийн хүүний зардал хэмнэсэн гэсэн үг юм.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ