Оросын нисгэгчид навигацийн системдээ итгэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2022.05.12-нд нийтлэгдсэн

Оросын нисгэгчид навигацийн системдээ итгэхгүй байна

Оросын нисгэгчид навигацийн системдээ итгэхгүй байна

Украинд тулалдаж буй Оросын нисгэгчид сөнөөгч онгоцонд нь суурилуулсан навигацийн системд найдахгүй байна гэж Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес мэдэгдлээ. Тиймээс тэд нэмэлтээр “GPS” төхөөрөмжийг хяналтын самбар дээрээ нааж явж байна гэв. Тодруулбал, Оросын сүйрсэн СУ-34 онгоцны хяналтын самбарт “GPS” хүлээн авагч байрлуулсан байсан тул нисгэгчид өөрсдийн чанар муутай системд итгэхгүй байна гэж дүгнэжээ.

Оросын армийн ерөнхий зураглалын талаар Бен Уоллес Даваа гаригт хэлэхдээ, “Орос улс олон фронтод бүтэлгүйтсэн. Тэд бэлтгэл, төлөвлөлт муутайгаас гадна тоног төхөөрөмж нь хангалтгүй, ёс суртахууны ялзралд орсон байна. Жагсаал хийхдээ ашигладаг их буу, хуяг дуулга тэдэнд өчнөөн байдаг ч тэднийгээ армидаа нэгдсэн байдлаар ашиглаж чаддаггүй” гэв.

Оросын Ялалтын баярыг тохиолдуулан Москва шинэ үеийн тоног төхөөрөмжүүдээ танилцуулсан боловч сүйрсэн сөнөөгч онгоцнуудаас 1980-аад оны цаасан газрын зураг байнга олддог аж. Тэдний зэвсэг техникүүдийн дийлэнх нь орчин үеийн дижитал тулааны тоноглолгүй гэлээ.

СУ-34 сөнөөгч онгоцны хувьд 1990-ээд оноос хойш ашиглагдаж буй Зөвлөлтийн үеийн сөнөөгч онгоцнууд юм. Тэдний хэд хэдийг нь Украины арми сөнөөгөөд байна.

Путин анх дайн эхлүүлэхдээ Украин даяар хурдацтай давшилж, засгийн газрыг хэдхэн хоногийн дотор түлхэн унагана гэж байсан. Гэвч оронд нь удаан үргэлжилсэн мөргөлдөөнд татагдан орсон төдийгүй хэзээ намжих нь ч тодорхойгүй байна. Тагнуулын мэдээллээс үзэхэд Москвагийн армийн зэвсэг техник хомсдож буй аж.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж