АНУ-ын дөрөвдүгээр сарын инфляци шинжээчдийн хүлээлтийг давав

Хуучирсан мэдээ: 2022.05.12-нд нийтлэгдсэн

АНУ-ын дөрөвдүгээр сарын инфляци шинжээчдийн хүлээлтийг давав

АНУ-ын дөрөвдүгээр сарын инфляци шинжээчдийн хүлээлтийг давав

АНУ-ын инфляци өнгөрсөн дөрөвдүгээр сард 8.3 хувь гарсан талаар тус улсын статистикийн байгууллагаас мэдээлэв. Энэ нь өмнөх сараас бага зэрэг буурсан дүн боловч шинжээчдийн хүлээлтээс 0.2 пунктээр өндөр үзүүлэлт болов. Тус улсын инфляцийг түлш шатахуун, хүнсний үнийн өсөлт голлон бүрдүүлж буй. Мөн орон сууц, ус дулаан, цахилгааны үнийн өсөлт нийт инфляцийн сагсны гуравны нэгийг бүрдүүлдэг бөгөөд 1991 оноос хойш хамгийн өндөр хувиар өсчээ.

Үүнээс гадна хэлбэлзэл өндөртэй бүтээгдэхүүн буюу хүнс, түлш шатахууны үнийг хассан суурь инфляци 6.2 хувь байсан нь инфляци дээд цэгтээ хүрээд, эргэн буурч буй гэх итгэл найдварыг үгүйсгэсэн үзүүлэлт болсон байна. Үнийн өсөлтөд эрэлт нэмэгдсэн ч цар тахлаас үүдсэн нийлүүлэлтийн саатал бий болсон, геополитикийн асуудалтай холбоотойгоор түүхий эдийн үнэ огцом өссөн зэрэг нь голлон нөлөөлж байна.

Ийнхүү 40 жилийн дээд түвшинд хэлбэлзэж буй “Инфляцийг бууруулах нь дотоодод нэн тэргүүний асуудал” гэж тус улсын ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ. Мөн Холбооны нөөцийн банк инфляцийг тогтворжуулахаар бодлогын хүүгээ үе шаттайгаар нэмэх арга хэмжээ авч байна.

Өнгөрсөн гуравдугаар сараас хойш нийт 75 суурь нэгжээр өсгөснөөр бодлогын хүү 0.75-1 хувьд хүрсэн бөгөөд үүнийг шинжээчид сүүлийн 22 жилийн хамгийн эрчтэй арга хэмжээ гэж тодорхойлж буй. Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл өндөр инфляци төсөөллөөс илүү удаан үргэлжлэх ч оны төгсгөлд буурна гэж хүлээж буйгаа мэдэгдсэн. Мөн инфляцийг тогтворжуулах зорилтоо хэрэгжүүлэхээ амлав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж