Хойд Солонгост Covid-19-ийн анхны тохиолдол бүртгэгдэв

Хуучирсан мэдээ: 2022.05.12-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост Covid-19-ийн анхны тохиолдол бүртгэгдэв

Хойд Солонгост Covid-19-ийн анхны тохиолдол бүртгэгдэв

Хойд Солонгост анх удаа Covid-19-ийн халдвар бүртгэгдэж, үндэсний хэмжээнд онц байдал зарлав. Яг хэдэн тохиолдол илэрсэн нь тодорхойгүй байгаа ч төрийн өмчит “KCNA” агентлагаас өнөөдөр /2022.05.12/ мэдээлснээр, Пёньянд омикрон хувилбар илэрсэн гэлээ. Халуурах шинж тэмдэг илэрсэн хүмүүсээс тавдугаар сарын 8-нд шинжилгээ авахад омикрон хувилбар илэрсэн байна.

Хойд Солонгост Covid-19 дэгдвэл нөхцөл байдал нэн аюултай болох юм. Учир нь тус улсын эрүүл мэндийн дэд бүтэц нь сайнгүй тул олон тооны өвчтөн эмчлэх боломжгүй аж.

25 сая орчим хүн амтай БНАСАУ-ын бүх хотуудад өнөөдрөөс эхлэн хөл хорио тогтоож, онцгой байдлын үед хэрэглэхээр нөөцөлсөн байсан эмнэлгийн хэрэгслийг тараах зарлигийг  удирдагч Ким Жон Ун гаргав. Тэрбээр энэхүү санамсаргүй Covid-19-ийн дэгдэлтийг даван туулна гэдгээ хэлжээ. Түүнчлэн улс төрийн товчоо хуралдаж, яаралтай арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохирсон боловч үүнд юу хамаарах нь тодорхойгүй байна.

Улс төрийн товчооны зүгээс тахал өвчинтэй тэмцэх салбарын албан тушаалтнуудыг хайхрамжгүй, сул дорой, чадваргүй гэж буруутгаж байна. Тодруулбал, хөрш зэргэлдээ бүс нутгуудад цар тахлын тохиолдол нэмэгдэж байхад мэдрэмжтэй хариу үйлдэл үзүүлж чадаагүй гэжээ.

Өнөөдрийг хүртэл Хойд Солонгос хатуу арга хэмжээ авч байсны хүчээр цар тахлаас холуур байсан. Тухайлбал, 2020 оны нэгдүгээр сараас хойш тус улсын хил хаалттай байгаа бөгөөд энэ нь ард иргэдийг ядуурал, өлсгөлөнд унагаад байна. Тэр байтугай Хойд Солонгос коронавирусын эсрэг вакцин импортолсон эсэх нь ч тодорхойгүй. “Reuters” агентлагаас мэдээлснээр, тус улс вакцины ямар нэгэн тээвэрлэлт зохион байгуулж чадаагүй гэжээ.

НҮБ-ын БНАСАУ дахь хүний эрхийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Томас Ожеа Кинтана өнгөрсөн хоёрдугаар сард олон улсын нийгэмлэгт хандан тус улсад дор хаяж 60 сая тун вакцин нийлүүлэхийг уриалжээ. Уг 60 сая вакцинаар нийт хүн амыг хоёр тунд хамруулах юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж