ЦУОШГ: Ирэх долоо хоногоос дулаарах төлөвтэй байна

Хуучирсан мэдээ: 2022.05.12-нд нийтлэгдсэн

ЦУОШГ: Ирэх долоо хоногоос дулаарах төлөвтэй байна

ЦУОШГ: Ирэх долоо хоногоос дулаарах төлөвтэй байна

Билгийн тооллоор зуны эхэн сар гарсан хэдий ч гадаа хүйтэн, хаврын хахир өдрүүд үргэлжилж байна.  Иргэдийн хувьд Төгсбуянт монгол зурхайн ёсоор илүү сартай зун тохиож байгаатай холбоотой  гэсэн яриа ч гарах болсон. Тиймээс цаг агаар хэзээнээс дулаарах вэ, энэ жилийн зун илүү сартай юу гэх зэрэг асуултад холбогдох хүмүүсээс тодруулга авлаа.


Астрофизикч Б.Батбаяр:  

-Энэ зун илүү саргүй.  Ер нь илүү сарыг шинжлэх ухааны нэр томъёонд тусгахдаа "өндөр жил" гэж ярьдаг.  Тэрхүү өндөр жил нь 2024 онд тохионо. Дөрвөн жилд нэг удаа хоёрдугаар сард 29 хоног тохиодог, тэр нь " өндөр жил" гэгддэг.

Одоо бол нар яг идэвхждэг үе учраас эквадортой ойрхон орнуудад дулаан байна. Харин 2030-2040 онд бол нарны идэвхжил  буурч дэлхий хүйтэн байх төлөвлтэй байна.

Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн уур амьсгалын өөрчлөлтийн нөөцийн судалгааны хэлтэсийн технологич инженер Д. Угтахбаяр:

-"Өндөр жил" гэдэг нь дөрвөн жилд нэг удаа хоёрдугаар сард 29 хоног тохиодог, үүнийг хэлээд байгаа юм. Өндөр жил нь 2016, 2020 онд тохиосон, хоёр жилийн дараа 2024 онд тохионо гэсэн үг. Шинжлэх ухааны үүднээс хариулахад  илүү сартай зун болон "өндөр жил"-ээс болоод  цаг агаар хүйтэн байна гэх үндэслэл байдаггүй.

-Зуны сар гарчхаад байхад цаг агаар яагаад дулаарахгүй байна вэ?

-Арктикийн, дундад өргөргийн агаарын хүйтэн урсгал Монгол руу орж ирдэг. Байгаль цаг уурын урсгалаас шалтгаалан хүйтэн, дулаан байх эсэх нь тодорхойлогдоно. Бусдаар  илүү сартай зунаас болж гадаа хүйтэрч байна гэдэг ташаа ойлголт юм.

 -Хэзээнээс эхлэн дулаарах төлөв ажиглагдаж байна вэ?

-Ойрын хэд хоногтоо уулаараа шөнөдөө нойтон цас хаяад байгаа учраас жавартай хүйтэн байна. Ер нь хүмүүс нэмэх найман градус гэхээр дулаахан сайхан байх нь гэж ойлгодог. Тэгэхээр цас орсны дараах нэмэх градус болон цас ороогүй, салхи жаваргүй байх үеийн нэмэх градусын хүнд мэдрэгдэх дулаан нь өөр өөр байдаг. Хэдий адилхан нэмэх градустай  ижил тоон утгатай боловч цаг агаарын нөхцөл байдал өмнөх хоногийнхоо уур амьсгал, цаг агаарын үзэгдлээс шалтгаална.

Хотын төв хэсгээр цас ороогүй боловч дөрвөн уулаараа шуурч оройгоороо нойтон цас хаясан учраас тэрхүү хүйтэн уур амьсгал төврүүгээ орж ирсэн гэхэд болно.  Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг  дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлдэг. Ирэх долоо хоногоос нийт нутгаар цаг агаар  дулаарах төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж