Хандлагаа өөрчилье 2067 аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2022.05.12-нд нийтлэгдсэн

Хандлагаа өөрчилье 2067 аян эхэллээ

Хандлагаа өөрчилье 2067 аян эхэллээ

Тарих нь чухал боловч ч ургуулах нь бүүр чухал

2021 онд “Хандлагаа өөрчилье 2067” аяныг “Төгс Хандлагаа өөрчилье ТББ” санаачилж  эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор аж ахуй нэгж, хувь хүн байгаль орчинтойгоо зөв боловсон харьцах аяныг Богд уулыг иж бүрэн тохижуулах 10 ажлыг ирэх 2 жилд төлөвлөж хамгийн эхний ажил болох Богд ууланд 2.5га талбай дээр 2300ш иж бүрэн арчилгаатай нарс шинэс моднуудыг тарьж ургуулж байгаа билээ.

Энэ жил 2022 оны 05 сарын 14-ны 10:00 цагт Богд ууланд мод ургуулах ажлын хүрээнд нэмж 700-1000 суулгац суулгах моднуудаа энэ жилийн хамгийн анхны усалгаа хийх өдөрлөгийг түрүү жилийн ААН иргэдтэй, энэ жилийн шинээр суулгац суулгаж байгаа ААН иргэдтэй нийлж тарих өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэ амралтын өдөр буюу 14-нд шинээр мод тарих хүсэлтэй иргэд ААН доорх линкээр мод тарих хүсэлтээ өгч энэхүү аянд нэгдэх боломжтой юм байна. https://khandlagaa-uurchlue.taplink.ws

Аяныг зохион байгуулагчдаас аж ахуй нэгж, иргэдэд энэ жил 2-3 настай нарс шинэс модыг 60.000 төгрөгөөр санал болгож байгаа ба тус үнийн дүнд энэ жилийн бүтэн арчилгаа үйлчилгээ багтсан модны ургалтад шаардлагатай дараах үйлчилгээг санал болгож байна. Үүнд:

o   Суулгац 1 ширхэг

o   Бордоо 2-4 удаа

o   Дуслын системийн усалгаа 20-30 удаа

o   Модны цахим гэрчилгээ

o   Модны биет пайз

o   Хор цацалт 2 удаа

o   Хашаа хаалганы засвар үйлчилгээ

o   Талбайн тогтмол цэвэрлэгээ

o   Модны ургалтыг хянах, мэдээлэл авах вэбсайт: www.change-attitude.mn

o   Талбайн өвс хадалт 1 удаа

o   Сар бүр модны ургалтыг хянах ажиллах хүч 7 хоногт 1 удаа

o   Нүх бэлтгэх газар шорооны ажил

o   24 цагийн талбайн хяналтын камер

Аяны хамт олны болон мэргэжлийн ой үржүүлэгийн мэргэжилтэнгүүдийн хэлж байгаагаар өмнө болон энэ жил тус аяны мод ургуулах ажилд хамрагдаж байгаа ААН иргэдтэй ойрын 3-4 жилийн хугацаанд жил бүр аяны хамт олон хийсэн ажлуудаа болон тухайн жил хийх ажлуудаа тайлагнаж, жил бүр арчилгаа үйлчилгээний төлбөр авч эдгээр 3000 гаруй моднуудаа өөрөө бие дааж ургах хүртэл арчилж явахаар ажлуудаа зохион байгуулж хариуцлагатай байх зарчмыг эрхэмлэн ажиллаж байгаа үлгэр жишээ аян болохыг онцолж байна.

“Хандлагаа өөрчилье 2067” аяны хамт олон энэ жилээс “Shambala 2056” төсөлтэй хамтран стратегийн түншүүд болж байгааг онцолж энэ жилдээ багтаж хамтын өргөн цар хүрээтэй хэд хэдэн томоохон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

2021 онд тарьсан 2300 модны хүрээнд амжилттай хэрэгжүүлсэн ажлуудаас дурдвал:

  1. Орчны цэвэрлэгээ: Богдхан уулын бэлнээс дугуй цагаас хүртэлх ахуйн болон бусад хог хаягдлыг цэвэрлэн ангилж, шаардлагатай хог хаягдлыг хоёрдогч түүхий эд авах компаниудад өгсөн.
  2. Модны бүртгэл: Байгаль орчинд ээлтэй, нар салхины хамгаалалттай акриль материал болон UV хэвлэлээр 2300 модыг хаягжуулав.
  3. Байнгын арчилгаа: Суурийн бетон цутгалт хийж жилдээ 30-35 удаа дуслын усалгааг амжилттай хийсээр байна.
  4. Модны суулгацын нүх: Нийт 2.0 га газарт 2300 нүхийг мэргэжлийн инженерүүдийн тусламжтайгаар зориулалтын техник тоног төхөөрөмжөөр ухаж, модны суулгацыг тарьж ургуулж байна.
  5. Хамгаалалтын хаалга, хашаа: Олон улсын мод суулгацын хамгаалах торон хашаа болон Талст Дизайн ХХК-аар байгалийн үзэгдлүүдээс үлдсэн унасан моднуудаар хаалга хийсэн
  6. Бордоо: Гуминий шингэн бордоо, Азотын бордоо, Түмэн шувуутын хуурай бордоог жилийн турш 6 удаа хийсэн
  7. Гүний худаг: MNS 6088 : 2010 стандартын дагуу ТАНАН Импекс ХХК-аар 80 метрийн гүнээс худаг гаргуулж, худгийн насос болон гүний хүйтэн усны 65м хоолой хоолой суурилуулсан
  8. Суулгац: Богдхан уулын баруун бэлд 2.3 га газрыг мод суулгахад засаж тохижуулсан ба 2300ш 3-4 настай нарс, шинэс амжилттай суулгасан.
  9. Усалгааны систем: Гоожуурын усалгааны систем нь 200-300 метрийн уртад түлхэх чадалтай ус шахагч помп нь 2-2.5 цагт 1 блок буюу 20 эгнээг услах бөгөөд үүндээ 5-6 литр бензин зарцуулж нийт 3 блок 59 эгнээ, 2300 модыг бүрэн услахад 6-8 цаг царцуулна.
  10. Өвс тэгшлэх: Зүлгийн хаан 87 жилийн түүхтэй Итали улсын дэлхийд тэргүүлэгчдийн нэг STIGA брэндийн түрдэг зүлэг тэгшлэгчээр 2.0 га газрын өвсийг тэгшлэв. Хадаж бэлтгэсэн 7 портер өвсийг Өлзийт хорооллын малчин өрхүүдэд тарааж өгсөн

Тайлан бичлэг үзэх бол энд дарна уу.

Танилцуулга татах бол энд дарна уу.

Богдхан уулдаа мод нэмж ургуулахад дотоодын 45 байгууллага, 500 гаруй иргэдийн байгаль орчиндоо хариуцлагатайгаар хандаж буй үйлдэл чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Байгаль орчиндоо анхаарал хандуулдаг, мод тарьж, түүнийгээ ургуулдаг хариуцлага-тай иргэн, албан байгууллага та бүхнийг аянд нэгдэхийг уриалж байна.

Facebook: Хандлагаа Өөрчилье 2067

Холбоо барих: 9703-6767

Website: www.change-attitude.mn (6 сарын 10 ашиглалтад орох)

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж