Таван компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэв

Хуучирсан мэдээ: 2022.05.12-нд нийтлэгдсэн

Таван компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэв

Таван компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэв

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хурал болж, Монголын анхны хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн танилцуулгыг бүртгэв. Тус хороо өнгөрсөн сард Монголын хамгийн анхны хамтын, нээлттэй сангуудыг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэсэн билээ.

Сангууд бүртгүүлсэн танилцуулгынхаа хүрээнд олон нийтээс санхүүжилт татан төвлөрүүлж, түүний дараа СЗХ-оос тусгай зөвшөөрлөө авч,  үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэх юм.

Нэгж эрхийг худалдан авах, худалдах ажиллагааг хөрөнгө оруулалтын менежментийн компани өөрийн онлайн арилжааны системээр дамжуулж гүйцэтгэх бөгөөд ийм төрлийн сангуудын онцлог нь эрэлтийн хэмжээгээрээ нэгж эрх нэмж гаргадгийн зэрэгцээ нэгж эрхээ эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдэг.

Мөн хуралдаанаар үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа эрхлэх болон даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тус бүр нэг, банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоёр, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх долоо, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх нийт гурван хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Түүнчлэн 2 хувийн хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах баримт бичиг, банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 5 компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэхийн зэрэгцээ үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг компанийн хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж